x

Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн хаврын билэгт өдрүүдийн нэгэн болох шинийн 8-ны өдөр Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг залах ёслол боллоо.

Чингис хааны хөргийн зохиомж, бэлгэдэл

Энэхүү хөрөг нь монгол зураг, буддын шүтээн урлалын уламжлалт аргыг хослуулан бүтээжээ. Эзэн хаан найман луу, галбинга шувуу, зээ бад, соёмбо зэрэг уламжлалт бэлгэдэлт тэмдэгтэй, эрдэнэ бадраасан луут сэнтийд сүр хүчтэйгээр залрахаар дүрслэгдсэн байна.

Хааны тэргүүн дээрх ганц эвэртэй луу нь Хүннү төрийг бэлгэдэхийн зэрэгцээ “тэнгэрт нэг нар, газарт нэг хаан” гэсэн утгатай аж. Мөн түүний зүүн талд Буддын сургаалийн гурван гол судар болох Сандуйнжүд, Жадамба, Додьгалсан судруудыг залж, буддын шашны 84,000 номын цогцыг илэрхийлжээ.

Хөрөг нь Тайваны Үндэсний ордон музейд хадгалагдаж буй Эзэн хааны эш хөргийн үндсэн хэв маягийг баримталж, луут эрдэнийн сэнтийд, бие лагшин тэгш, хөлөө бат жийж, мутраа тэгш агуулсан байдлаар дүрсэлсэн нь итгэл төгс, төр төвшин, суурь бат, гуйвашгүй байхыг бэлгэдсэн.

Хөрөгт орсон төрийн долоон эрдэнэ

Эзэн Богд Чингис хааны хөрөгт төрийн долоон эрдэнийг залжээ:

  • Хүрд эрдэнэ – Бурхан багшийн сургааль тасралтгүй оршихын бэлгэдэл
  • Чандмань эрдэнэ – Юу санасан есөн хүслийг хангагч
  • Хатан эрдэнэ – Эхийн хайр, амар амгалангийн бэлгэдэл
  • Түшмэл эрдэнэ – Төрийн бат үндэс
  • Баатар жанжин эрдэнэ – Шударга, хамгаалагч хүч
  • Заан эрдэнэ – Их хүч чадлын бэлгэдэл
  • Морин эрдэнэ – Монгол хурдан морины 64 шинжийг шингээсэн

Нэмэлт бэлгэдлүүд

  • Чингис хааны баатар жанжин эрдэнэ нь зандан бүрээг үлээж, ард түмнийг сэрээх утгатай.
  • Заан эрдэнийг Богд хааны бор заанаар дүрсэлсэн бөгөөд хааны даасан хүчийг илэрхийлнэ.
  • Онгон тамга – Чингис хааны онги тамгыг тамганы хайрцаг дээр дүрсэлжээ.
  • Тугийн суурь – Чулуун арслан, яст мэлхий дүрслэгдсэн нь хүч, бат бэхийг илэрхийлэхийн зэрэгцээ найман лусыг эрхшээж буйг илтгэнэ.

Хөргийн дээд хэсэгт байршуулсан бэлгэдэл

  • Бадамлянхуа цэцгийн сууринд Хүннү төрийн бэлгэ тэмдэг – Монгол төрийн өнө мөнх оршихыг бэлгэднэ.
  • Очирваань бурханы шүтээн – Монголын ард түмний оройн дээд шүтээн.
  • Хан хурмаст тэргүүтэй тэнгэрс – Тэнгэрийн авшгийг хүртэж буйг илэрхийлнэ.
  • Соёмбо үсэг – Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн анхны эхээр залсан нь Чингис хааны үр удам, Монгол төрийн ой санамжийг илтгэнэ.

2025 оны 3-р сарын 5-ны морин цагт Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг бүтээн дүүргэж, түүхэн ёслолыг гүйцэтгэв.

Эх сурвалж: Гандантэгчэнлин Хийд

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.75.141)
    Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
    2025 оны 03 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.75.141)
    Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
    2025 оны 03 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Санхүүгийн тайлангийн аудит гүйцэтгэгчдэд зориулсан сургалт боллоо 11 цаг 4 мин Төрийн аудитын байгууллага дижитал шилжилтийн бодлого хэрэгжүүлж байна 11 цаг 5 мин “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр Хятадын хамгийн том цахим худалдаа эхэллээ 11 цаг 7 мин Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сарын 17-ноос нэмэгдэнэ 11 цаг 10 мин Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв 11 цаг 11 мин Толгойт–Ард Аюушийн өргөн чөлөөг холбосон 3.9 км авто зам ашиглалтад орлоо 11 цаг 14 мин Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг аварсан 11 цаг 15 мин 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ 11 цаг 17 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах төсөлд БНСУ-ын “ODA” хөтөлбөрөөр хамтран ажиллана 11 цаг 19 мин МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлөлдөж байна 13 цаг 13 мин Сирийн шинэ ерөнхийлөгч анх удаа Цагаан ордонд айлчиллаа 13 цаг 20 мин COP30: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн шинэ сорилт 13 цаг 25 мин М.Наранпүрэв: Томуу, томуу төст өвчний оргил үе 12 дугаар сараас хоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг 13 цаг 28 мин Оросын домогт хоккейчин Могильный Алдрын танхимд нэрээ мөнхөллөө 13 цаг 29 мин Монгол, Оросын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 13 цаг 32 мин Хятадын CO₂-ын ялгарал 18 сарын турш тогтвортой буурчээ 13 цаг 33 мин Бразил Улс 2026 оны оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа 15 цаг 8 мин Олон улсын олимпын хороо трансжендэр тамирчдыг Олимпод оролцохыг хоригложээ 15 цаг 12 мин Орхон аймаг боловсролын салбарт Японы “Токкацу” арга зүйг нэвтрүүлж байна 15 цаг 15 мин Баруун бүсийн аймгийн иргэд IELTS шалгалтаа орон нутагтаа өгөх боломжтой боллоо 15 цаг 16 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Хулгайлагдсан боломж 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин...
Top