x

ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээг долоо дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээ хийж байгаа аж.

Уг ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болсон юм.    

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн бол, 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар нийт 27 иргэнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Тасгийн хамт олон цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх, энэхүү эмчилгээний арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхжуулахад анхаарах зэрэг зорилтот томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 7 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 3 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 11 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top