x

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр

Зурхайн ухаанд “Үхэр болон үхэр хариулаач” хоёрын зургийг махбодын зурхайгаар гарган тоог тооцоолж, тухайн жилийн мал сүрэг хийгээд хүн зоны төлөв байдал тэргүүтэй маш олон зүйлийг урьдчилан хий мэдэх арга байдаг.

Тэр зурлагаар жилийн төлөв байдлыг гаргаваас: XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жилийн шороон үхрийн толгой, дөрвөн шийр ногоон, эвэр, сүүл үл чих хөх, омруу, дөрвөн туурай цагаан, бие, ходоод улаан, үхэр амаа хамхиад, сүүлээ баруун тийш шарваад алхаж явах юм. Ногоон нигууртай, цагаан дээлтэй, улаан бүстэй, идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн үхрийнхээ өмнө талд унгасан шилбүүр барин яаран гүйж явна.

Үхрийн зүсний ерөнхий төлөв нь улаан, хөх өнгө зонхи тул хур бага, хүчтэй аадар мөндөр буух, салхи их бөгөөд өвс ургамал жимсний мод дэлгэрэх. Шар, хийн гаралтай өвчнөөс сэрэмжилж, шунал, уурыг тэвчин хорьж чадваас эл өвчинд өртөгдөхгүй. Толгой нь ногоон тул жилийн эхэн, хаврын гурван сар хийгээд улирал бүрийн тэргүүн саруудад, салхи шуургатай.

Омруу цагаан нь жилийн эхээр, нойтон шамаргатай, хяруу унах. Бие улаан нь жилийн дундуур, улирал бүрийн дунд саруудад хуурайшилтай, хур бага, гандуу байх. Дөрвөн шийр ногоон нь жавартай хүйтэн, салхи ихтэй, жилийн сүүлээр, өвлийн гурван сар, улирал болгоны адаг саруудад хүйтэн жавартай, салхи ихтэй байхын шинж.

Дөрвөн шийр цагаан байгаа нь жилийн хуучдаар цастай, хяруу, хялмаа унах. Эвэр сүүл чих нь хөх тул цаг төр, жилийн турш ерөнхийдөө дунд зэрэг. Үхэр сүүлээ баруун тийш шарвасан байгаа нь хүн зоны хувьд сайн, мал сүргийн тал дээр анхаарууштай. Амаа хамхисан байгаа нь төрөлт бага боловч, хүмүүнд буянтай жил.

Үхэр хариулаач идэр залуу хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах нь малд сайн бөгөөд эгэл ард өчүүхэн хямрахын шинж буй. Үхэр хариулаач залуу хүмүүн унгасан шилбүүр барьсан нь орон газар амар төвшин болж ажил үйлс амгалан дэлгэрэх.

Үхэр хариулаач цагаан дээл өмссөн нь худалдаа арилжаа, олз ашиг, ажил үйлст хичээн шамдахыг илэрхийлж буй шинж юм. Үхэр хариулаач идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн явах нь эмэгтэй хүмүүн завгүй, эр хүмүүнд тайван жил болно.

Идэр залуу хүмүүнд амгалантай, нялхаст дунд зэрэг, өндөр настай хөгшид биеэ энхрийлүүштэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 5 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 10 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 15 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 42 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 40 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 9 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 17 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 27 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 33 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 37 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 41 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 35 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 8 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 37 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 42 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 19 цаг 45 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 19 цаг 49 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 20 цаг 54 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 21 цаг 3 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 21 цаг 25 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top