x

Нийслэлд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний их цэвэрлэгээг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд бүх дүүргийн хэмжээнд өрнүүллээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалын дагуу хэрэгжсэн уг ажлын хүрээнд нийт 12,752 аж ахуйн нэгж, байгууллагын 34,957 ажилтан, албан хаагч, иргэн оролцож, нийтийн эзэмшлийн 12,036,116 мкв талбайгаас 4060.5 тонн хог хаягдал цэвэрлэсэн байна.

Цэвэрлэгээний гол ажлууд:

  • Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж, хашаа, хогийн сав, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарцыг угааж, өнгө үзэмжийг сэргээв.
  • Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлыг цэвэрлэв.
  • Айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын ачилтыг эрчимжүүлж, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж зайлуулав.
  • Нийтийн эзэмшлийн зам талбай дахь сандал, хогийн сав, хайс хашлага, замын тэмдэг, гэрэлтүүлгийн шон, хөшөө, баримлыг цэвэрлэж, засварлалаа.
  • Өнгө үзэмжгүй хаяг, зарлалын самбаруудыг буулгаж, тохижилтыг сайжруулав.

Цэвэрлэгээнд оролцсон байгууллага, иргэд:

  • Төрийн байгууллагын 3200 гаруй ажилтан, албан хаагч
  • ААНБ-ын 11,127 байгууллагын 23,397 ажилтан
  • Сууц өмчлөгчдийн холбооны (СӨХ) 1,196 байгууллагын 4,860 ажилтан
  • Хог хаягдлын үйлчилгээний 68 байгууллагын 3,500 ажилтан

Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд хамтран зохион байгуулсан уг их цэвэрлэгээний ажил нь нийслэлийн өнгө үзэмжийг сэргээж, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 1 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 3 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 7 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 14 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 22 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 27 мин Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн мэдэрч байгаа бодит амьдралын хооронд асар зөрүү байна 32 мин Гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна 59 мин Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон 1 цаг 57 мин Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 16 цаг 26 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 16 цаг 34 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 16 цаг 44 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 50 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 16 цаг 54 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 16 цаг 58 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 17 цаг 51 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 19 цаг 25 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 19 цаг 54 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 19 цаг 59 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 20 цаг 2 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба... Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда...
Top