x

“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

“Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монгол Улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралд АНУ, ОХУ, Хятад, Филиппин, Индонез, Танзани зэрэг орны бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид оролцож, шинжлэх ухааны мэдлэг, судалгааны үр дүнгээ хуваалцав.

Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургууль (СӨБС) XXI зууны альфа үеийн хүүхдийн хөгжлийн онцлог болон олон улсын бага насны боловсролын чиг хандлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн байна.

Хуралд оролцогчид СӨБ-ын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж, бодлогын түвшинд шийдэл гаргах зорилгоор санал бодлоо солилцож, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцлаа.

Хурлын гол агуулга, ач холбогдол

  • СӨБ-ын хүртээмж, чанар, арга зүйг олон улсын түвшинд хөгжүүлэх
  • Судалгааны үр дүн дээр үндэслэн хамтарсан бодлого, аргачлал боловсруулах
  • СӨБ-ын хөгжлийг эрчимжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Судалгааны үр дүн, эрдэмтдийн байр суурь

МУБИС-ийн СӨБ-ын сургуулийн сурган, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч П.Түмэндэмбэрэл:

  • 2022 оноос хойш таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх үнэлгээний шалгуурыг судалж байна.
  • Нийгэм, сэтгэл хөдлөлийн асуулгад нийслэл болон орон нутгийн 140 гаруй хүүхэд хамрагдсан.
  • Бага насны хүүхдийн өөрийгөө удирдах, сэтгэл хөдлөл, бусдыг ойлгох чадвар нь цэцэрлэгийн орчноос хамаарч харилцан адилгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

АНУ-д төвтэй “One Sky” байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн захирал Ц.Гэрэлтуяа:

  • Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг, эхийн оролцоо чухал.
  • Эхний 1000 хоногт тархины хөгжил эрчимтэй явагддаг тул энэ үед эцэг, эхийн харилцаа, оролцоо зайлшгүй шаардлагатай гэсэн олон улсын судалгааны үр дүнг онцлов.

Хурлын үр дүн

Эрдэм шинжилгээний хуралд 100 орчим эрдэмтэн, судлаач, багш, СӨБ-ын байгууллагын төлөөлөл оролцож, 30 гаруй илтгэл хэлэлцүүллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 1 цаг 9 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2 цаг 5 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top