x

TikTok АНУ дахь апп дэлгүүрүүдэд дахин байршлаа

TikTok аппликейшн пүрэв гарагт АНУ дахь Apple-ийн "App Store", Google-ийн "Play Store"-т дахин байршжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok-ийг хориглох шийдвэрийн хэрэгжилтийг дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хэдэн долоо хоногийн дараа энэ өөрчлөлт гарсан байна.

TikTok-ийг хориглох шийдвэр ба хойшлуулалт

Өмнөх Жо Байдены засаг захиргаа Хятадын ByteDance компанид хандаж, Америк дахь TikTok-ийн үйл ажиллагааг хариуцах шинэ эзэмшигч олох шаардлага тавьсан бөгөөд үүнийг биелүүлээгүй тохиолдолд 2024 оны нэгдүгээр сарын 19-нд платформыг хориглохоор шийдвэрлэжээ.

Харин Дональд Трамп нэгдүгээр сард тангараг өргөснийхөө дараа TikTok-ийн хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Үүний улмаас АНУ дахь апп худалдааны платформууд TikTok-ийг хэрэглэгчдэд хүргэснийхээ төлөө торгууль хүлээхгүй болжээ.

TikTok-ийн ирээдүй тодорхойгүй хэвээр

Пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп хоригийг дахин хойшлуулж магадгүй хэмээн мэдэгдсэн байна.

Тэрбээр: "Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая" гэжээ. Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулсан атлаа “90 хоног” гэж хэлсэн нь тодорхойгүй байна.

Sensor Tower фирмийн мэдээлснээр, 2023 онд Америкийн хэрэглэгчид TikTok-ийг 52 сая гаруй удаа татаж авсан бөгөөд энэ үзүүлэлтээр хамгийн олон татагдсан апп-уудын хоёрдугаарт бичигджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа 4 цаг 38 мин Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна 4 цаг 46 мин НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэх ажиллагааг эхлүүлнэ 4 цаг 55 мин Европын Холбоо Орост тавьсан хоригоо сунгав 4 цаг 58 мин Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн түүхэн ой өнөөдөр тохиож байна 5 цаг 8 мин Д.Баярхүү: ШХАБ-ын цаашдын төлөвшлийг ажиглах нь зүйтэй 6 цаг 1 мин “Автомашингүй өдөр” арга хэмжээг цуцалж, 12:00 цагт замын хөдөлгөөнийг нээнэ 6 цаг 14 мин Автомашингүй өдөр: Хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй 7 цаг 20 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 7 цаг 27 мин Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зохицуулалтыг шинэчлэхээр ажиллаж байна Өчигдөр 14 цаг 05 мин Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь Өчигдөр 14 цаг 02 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр 14 цаг 01 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Өчигдөр 13 цаг 58 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв Өчигдөр 13 цаг 56 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ Өчигдөр 13 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Өчигдөр 13 цаг 50 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна Өчигдөр 13 цаг 50 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ Өчигдөр 12 цаг 50 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна Өчигдөр 12 цаг 38 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно Өчигдөр 12 цаг 14 мин
iИх уншсан
2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл н... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top