x

TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "TikTok" нийгмийн сүлжээтэй холбоотой шийдвэрийг 30 хоногийн дотор гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. 

“TikTok-ыг худалдаж авах асуудлаар надтай олон хүн ярилцаж байгаа. Шийдвэрээ би 30 хоногийн дотор гаргана. Надад 90 хоног бий, Конгресс надад 90 хоногийн хугацаа өгсөн. Бид "TikTok"-ыг аварч чадах бөгөөд хэрэв аварч чадвал АНУ асар их ашиг олно” гэж тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн байна. 

Д.Трамп цааш хэлэхдээ, манай улсад аль нь ашигтай вэ гэдгээс шалтгаалж уг сүлжээг би зарах эсвэл хаах эрхтэй гэдгийг та бүхэн мэднэ. Энэ бол маш алдартай сайт бөгөөд хүүхдүүд, зарим эцэг эх дуртай байдаг. Хэрэв бид энэ сүлжээг хамгаалж чадвал сайн хэрэг, эдийн засгийн үүднээс Америкт ашигтай байх болно гэж би бодож байна" гэжээ. 

Д.Трампын засаг захиргаа "TikTok"-ийн хувьцааны хяналтын багцыг Америкийн "Oracle" компанид шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулж байна гэж олон нийтийн нэгэн радиогоор мэдээлснийг тэрбээр няцаажээ. “Oracle” компанийн гүйцэтгэх захирал Ларри Эллисонтой би "TikTok"-ын талаар хэзээ ч ярилцаж байгаагүй" гэж хэлсэн байна. 

Өнгөрсөн онд АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байден уг нийгмийн сүлжээг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан юм. Хуулийн дагуу "TikTok"-ыг эзэмшигч Хятадын "ByteDance" компани нэгдүгээр сарын 19-ны дотор АНУ-ын компаниудад нийгмийн сүлжээгээ худалдах эсвэл хаах ёстой байв. Энэ өдөр уг сүлжээ АНУ-д ажиллахаа больсон боловч Д.Трамп "TikTok"-т тавьсан хоригийг хойшлуулах зарлиг гаргана гэж мэдэгдсэний дараа Америкийн хэрэглэгчид дахин ашиглах боломжтой болжээ.

Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа Д.Трамп АНУ-д уг сүлжээг хаахыг хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов саяхан Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 2 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 3 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 3 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 5 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 9 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 11 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 13 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 14 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 24 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 48 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 29 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 30 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 31 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 26 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 43 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 44 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 45 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 46 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top