x

Жагсаал эсэргүүцэгч “тоодгорууд” яасан ч ажилсаг юм

Засаг огцруулах жагсаал болоод дуусах шатандаа орж байх шиг. Харин энэ жагсаалыг эсэргүүцсэн жагсаал хөдөлгөөнүүд айхтар ширүүн байна. Яасан ч ажилсаг юм, ямар ч цуцдаггүй юм. Өдөрт л нэг юм бодож олоод гарч ирцэн орилоон майлаан болж байгаа харагдана. Эсрэг жагсагчдын буюу жагсаалд дургүй байгаа хүмүүсийн гар хөл болох “тоодгорууд” ажилсаг байгаа нь эргээд эзэддээ бараг гай лай болж байна даа.

Эдгээр жагсаалын эсрэг тэмцэгчид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Тэд энэ үедээ хууль зөрчсөн үйлдэл гаргаад байгаа харагдах юм. Даргыг өмөөрч байгаа тул яасан ч яахав гэж бодоод байх шиг байна. Яг цагаа тулахаар тэгдэггүй гэдгийг уул нь бид яс махаараа туулж мэдсэн дээ. Нөгөө алдарт долдугаар сарын 1-ний хэргийг санаж байгаа биз дээ. Дээрээс тушаал шийдвэр гарчихсан, онц байдал зарлачихсан,онц байдлын хуулиар яаж ч болно гээд хүн буудаж алсан. Бүр дөрвийн дөрвөн хүний амь насыг хохироосон. Тэгвэл эцсийн дүндээ тэр буудах тушаал өгсөн хурандаа нар л шоронд явсан. Өөр хариуцлага хүлээсэн дарга сайд байгаагүй. Түмний нүдэн дээр хууль зөрчвөл зөрчсөн хүн нь л шоронд явдаг. Жагсаал үймүүлж ардчиллаар тохуурхаж байгаа нөхдүүд яг хуулийн заалт зөрччихгүйхэн шиг л байх шиг. Гэхдээ хүнийг алах, булахаар айлгах, гутаан доромжлох зэрэг чинь одоо хуульгүй байдаг эд үү. Монгол хүнийг яаж гутааж болох вэ тэрийг нь тултал л гутааж, элэглэж байгаа харагдах юм. Харагдах байдлаас гадна цахим талбар дээр монголчуудыг доромжлох, доош нь хийх, элэглэх, монгол хүнийх нь хувьд гутаахыг бол уншиж чадахгүй халирмаар бичих юм. Энэ яасан монголоо алдсан бузар юм бичдэг, боддог хүн бэ гэж уншсан хүн болгон дуу алдахаар байна. Энэ бүгд юуны төлөө юм бэ. Жагсаж тэмцэхгүй байлгахын төлөө юм уу, ардчилсан үзэл бодолтой, өөрийн толгойгүй байлгахын төлөө юм уу. Зөвхөн энэ засаг бүтэн байвал бусад бүх юм яаж ч байсан яадаг юм гэсэн үг үү.

Нөгөө бидний хийсэн ерэн оны хувьсгал чинь энэ бүгдийг хийдэг болохын төлөө “хийдэг боллоо болно” гэж хийгээгүй бил үү. Олон ургалч үзэл байж болохыг тэр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болохыг баталгаажуулж ерэн оны хувьсгал хийгээгүй болж байна уу. Үндсэн хуульдаа үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болоогүй гэж үү. Энэ бүгдийг уландаа гишгэсэн жагсаалын эсрэг тэмцэгчид юу бодож байна вэ. Та нарын жагсаалыг таалахгүй байгаа, тэднийг буруу гэж байгааг бид бүрэн дүүрэн хүлээн авч байна. Та нар тэгэх эрхтэй, жагсаал буруу байна гэх эрхтэй, засаг төрөө тогтвортой байлгая гэх эрхтэй. Далимд хэлэхэд, бид ч бас засаг төр тогтвортой байх нь зөв гэж үздэг. Сонгууль явагдаад жил болоогүй байхад УИХ, Засаг огцор гэх нь түргэдсэн бас хөнгөдсөн үйл ажиллагаа гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байна. Харин нэг үндэстэн байж, нэг шашинтай байж нэг хэлээр ярилцаж түүхээсээ нэг дор амьдарч ирсэн байж бие биенээ ингэж айхтар хүчтэй доромжилж гутаагаад байгаа нь ойлгогдохгүй байна. Яагаад монголчууд бид бие биенээ хэдэн үеэрээ хонзогнож ирсэн өстөнтэйгөө харилцаж байгаа мэт харилцана вэ. Бид бие биенээ ингэж хүчтэй доромжилж гутаагаад байхад үр дүн нь юу вэ. Хуваагдах уу, хэд хэдэн аймгаараа тус тусдаа гарч гүйх үү. Энэ бүгдийг хийж гүйцэтгэж байгаа хүмүүс ингэж л горьдож байгаа бололтой харагддаг. Үгүй дээ, бид хуваагдах үндэстэн биш. Бид үндэс угсаа нэгтэй, шашин шүтлэг нэгтэй түүхээсээ нэг дор амьдарч ирсэн ард түмэн. Харин үндэс угсаа нэгтэй, амь нэг үндэстнээ элдвээр гоочилж доромжилж, ална хядна гэж айлгахыг оролдож байгаа хүмүүс хуулийн хариуцлага хүлээх болно шүү. Гадна дотны гар хөл болж ингэж их айхтар аймаар хүмүүс болж дүр эсгэж байгаа хүмүүс одоо нэгийг бодож жолоогоо татсан нь дээр.

Яагаад гадны гар хөл бологсод гээд байгаа юм бэ гэвэл сая манай анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайг дүр хувилахад яаж аймаар зүхэв. Тэр бичигсэд бол монгол аав ээжтэй, монгол ахуй, монгол гэр бүлд өсөөгүй хүн гэдэг нь ингээд шууд мэдэгдэж байгаа юм. Хэрэв монголчууд байсан бол яагаад ч ингэж бичихгүй, тэд талийгаачийн хойноос муулдаггүй гэдгийг яс махандаа тултал мэддэг. Үхсэн нохойг ч өшиглөдөггүй ард түмэн.

Ө.БАТСҮХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Готов (202.9.40.139)
    Аргагүй шүү дээ машинар дайрах гэдэг, зодох гэдэг, үймүүлэгчид чинь МАН-ын уяаны ноход, залуу коммунист комсомолчид юм чинь
    2025 оны 01 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчил...
Top