x

Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ

Их чадлын хуримтлуур бүхий сэргээгдэх эрчим хүчний дэлхий дээрх анхны байгууламжийг АНЭУ-д ашиглаж эхэлснийг тус улсын эрх баригчид мэдэгджээ. Энэхүү станц нь хэрэглэгчдийг цэвэр эрчим хүчээр 24 цагийн турш хангаж чадна гэж олон улсын “SolarQuarter” хэвлэл мэдээлсэн байна. 

Энэхүү өвөрмөц, цоо шинэ төслийг АНЭУ-ын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд, “Masdar” компанийн тэргүүн, доктор Султан Аль Жабер, Хөрөнгө оруулалтын сайд, ADQ группийн гүйцэтгэх захирал Мохамед Хассан Аль Сувайди нар танилцуулжээ. 

Өдөр шөнөгүй цэвэр эрчим хүчээр тасралтгүй хангаж чадахгүй байсан нь сүүлийн 10 жилд сэргээгдэх эрчим хүчний салбарт  учирч байсан хамгийн том саад байсан гэдгийг доктор Аль Жабер тэмдэглэн хэллээ. 

Харин эл томоохон төслийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчээр долоо хоногийн долоон өдөр, 24 цагийн турш тогтвортой хангадаг болж байгаа юм. Мөн сэргээгдэх эрчим хүчийг урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээгээр буюу өдөр бүр 1 ГВт-ын эрчим хүч болгон хувиргадаг анхны станц болж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний салбарт асар том үсрэлт хийлээ гэж тэрбээр онцолсон байна. 

5.2 ГВт-ын хүчин чадалтай нарны станцыг цагт 19 ГВт эрчим хүчний багтаамжтай хуримтлууртай хослуулсан нь төслийн гол онцлог ажээ. Ийм технологийг ашигласнаар сэргээгдэх эрчим хүчний салбарын гол асуудал болох эрчим хүчний хангамж тасалдах эрсдлийг арилгана. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 1 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 3 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 5 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 7 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 9 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 18 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 42 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 23 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 24 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 26 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 20 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 37 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 38 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 40 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 40 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 41 мин Монголын тамирчид буудлагын дэлхийн дэвжээнд цэц мэргэнээ сорино 3 цаг 43 мин Мальдив улсад 2006 оноос хойш төрсөн залуучуудыг тамхи татахыг хориглолоо 3 цаг 44 мин Нигер дэх хүчирхийллийг зогсоохын тулд АНУ агаарын цохилт өгч болзошгүй 3 цаг 46 мин Т.Аубакир: Багш нарын цалинг 2026 онд хоёр үе шаттайгаар 76 хувиар нэмэгдүүлнэ 3 цаг 48 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top