x

Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа

Олон Улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-ийг танилцуулжээ.

Энэ жил буюу 2024 оны дижитал өрсөлдөх чадвараар Сингапур Улс тэргүүлж, Швейцар 2, Дани 3, АНУ 4, Швед 5-рт эрэмбэлэгдлээ. Өмнөх жил АНУ тэргүүлж, Сингапур улс 3-рт эрэмбэлэгдэж байсан. Харин Монгол, Гана, Нигер, Венесуэл улсууд дижитал өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр сүүл мушгижээ.

Тодруулбал, Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс 1 эрэмбэ ухарч 67 орноос 64-рт эрэмбэлэгдлэгдлээ. 2023 онд 43.03 оноо авч байсан бол, энэ онд 41.31 болж 1.72 оноогоор буурчээ.


Үндсэн 3 бүлгээр харвал Монгол Улс “Мэдлэг” бүлгийн эрэмбээр 6-аар ухарч 62, “Технологи” бүлгийн эрэмбэ 6-ээр ахиж 55, “Ирээдүйд бэлэн байдал” бүлгээр 2 эрэмбээр ухарч 64-рт тус тус эрэмбэлэгдэв.

“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2024”-т дурдсанаар боловсролтой эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24, эмэгтэй судлаачдын үзүүлэлтээр 1, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт 6, өндөр технологийн экспортын хувь 8, ухаалаг утас эзэмшилт 7-рт байгаа нь давуу тал боллоо. Харин олон улсын туршлага 66, оюуны өмчийн эрх 66, их өгөгдлийн аналитик ашиглалтын түвшин 67, төр хувийн хэвшлийн түншлэл 66, мэдлэгийн шилжилт 67-рт тус тус эрэмбэлэгдэж байна.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайланд Ази, Номхон далайн 14 улс хамрагдсанаас Монгол Улс 14, 20 саяас доош хүн амтай 37 улс хамрагдсанаас 37, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 20’000 ам.доллароос бага 23 улс хамрагдсанаас 20-рт эрэмбэлэгджээ.

2024 оны тайланг “Мэдлэг”, “Технологи”, “Ирээдүйн бэлэн байдал” гэх гурван үндсэн бүлэг, 9 дэд бүлэгт хамаарах 54 шалгуур үзүүлэлтээр тооцоолж, шалгуур үзүүлэлтүүд нь статистик мэдээлэл болон санал асуулга гэх хоёр эх үүсвэрээс бүрджээ. Энэ жилийн тайланд нийт 67 улс хамрагдсан байна.

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан нь засгийн газар, бизнес, нийгмийн орчинд улсууд хэрхэн дижитал технологийн нээлт хийж технологид дасан зохицож байгааг харуулдаг.

Эх сурвалж: ecrc.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 3 цаг 8 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 3 цаг 10 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 3 цаг 11 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 3 цаг 12 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 3 цаг 13 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 3 цаг 13 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 3 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 3 цаг 15 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Өчигдөр 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Өчигдөр 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Өчигдөр 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Өчигдөр 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Өчигдөр 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Өчигдөр 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Өчигдөр 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Өчигдөр 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Өчигдөр 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Өчигдөр 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Өчигдөр 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top