x

Х.Нямбаатар: Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ

НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1. Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай

3. Нийслэлийн авто тээврийн бүртгэл, хяналтын төв, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах тухай

4. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэдийг урамшуулах тухай

5.Олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

6. Төрийн дээд шагналд уламжлах болон хурлын байгууллагын шагналаар шагнах тухай гэсэн  6 асуудлыг хэлэлцэнэ. 

Хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай хэлэлцэнэ. Бусад асуудлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батална. 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Төсвийн тухай хуулийн 34.2.2 зүйлд "Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон гэж заасныг үндэслэн нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. Тогтоолын төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд,

1.Төсвийн орлого

-2024 оны арваннэгдүгээр сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 214.4 тэрбум төгрөгөөр буюу 7.6 хувиар тасарснаас хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөө 38.8 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар, дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөө 175.6 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар тус тус тасарсан дүнтэй байна. 

2024 оны төсвийн тодотголын төсөлд хотын төсөвт Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслөөс 20.9 тэрбум төгрөгийн хүүгийн орлого нэмж төвлөрүүлэхээр тооцсоноор төсвийн нийт орлогыг 1.163.9 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3.228.4 их наяд төгрөг байхаар нийслэлийн төсвийн нийт эх үүсвэр 4.42.1 их наяд төгрөг байхаар тооцоолж төсвийн тодотголын төсөвт тусгасан. 

2. Төсвийн зарлага

-Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд урсгал зардалд 22.6 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 20.9 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. Үүнд, Засгийн газрын 201 дүгээр тогтоолын дагуу гаргасан нийслэлийн үнэт цаасны хүүгийн төлбөрт 33.4 тэрбумыг нэмж тусгах, нийтийн тээврийн үйлчилгээний зардалд үүссэн 10.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийтийн тээврийн нөхөн олговор, даатгалын төлбөр, сургуулийн автобусны зардал, нийтийн гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлын хэмнэлтээс шилжүүлэн зарцуулах. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээний дүнг бууруулахаар  төсөлд тусгалаа. 

Танилцуулгатай холбоотой асуулт асуух төлөөлөгч байсангүй тул эхний хэлэлцүүлгийг дуусгаж дэгийн дагуу хурлын Эдийн засаг, төсөв хөрөнгө оруулалтын  хороо болон хуралдах намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай хэлэлцэв.

Х.Нямбаатар:

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль тогтоомжид тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд холбогдох хуулиудыг хүчингүй болгосон. Иймээс Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хууль өргөн мэдүүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан. Тиймээс нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. 

Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлогыг 3.198.5 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар, Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 6 хувиар тооцсон. Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэрэгжүүлж буй төрийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд татвараа уялдуулж, бизнес эрхлэгчдийн татварын  орчинг хялбаршуулж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх, бүртгэлийг сайжруулснаар татварын суурийг өргөжүүлж, холбогдох хуулийн дагуу үр ашигтай байхаар боловсруулсан. 

1. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлнэ

2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна

3.Хотын холбоос замыг нэмж, ниитийн тээврийг цогц шинэчилж, түгжрэл бууруулах

4. Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилтыг тавьсан. 

Нийслэлийн төсөвт 2025 онд 3.856.3 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оныхоос 648.9 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 898.8 тэрбум буюу 30.4 хувиар өссөн дүнтэй байна. 

Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум төгрөгөөр, Хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байгаа нь голлон нөлөөлж байна. 

Нийслэлийн төсвийн орлогын 85.9 хувь буюу 3.314.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 14.1 хувийг 541.9 тэрбумыг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.329.9 их наяд төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1.720.2 их наядыг хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлт, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүрэгт санхүүгийн дэмжлэг олгохоор тооцлоо.

Нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлын төсөлд 811.8 тэрбум төгрөг буюу 61.1 хувийг хотын шуудын урсгал зардалд, 517.5 тэрбум төгрөг буюу 38.9 хувийг есөн дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. 

Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгөөр нийт 4.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Үүнд, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.6 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгийг шинэ 96 төсөл арга хэмжээ, шилжин хэрэгжих 68 төсөл, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2.188.2 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-2025 онд дамжин санхүүжих 742.6 тэрбум төгрөгийн 263 төсөл арга хэмжээг тус тус санхүүжүүлэхээ төсвийн төсөлд тусгалаа.

Үүнээс 50.5 хувь нь авто зам, 27.7 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 10.5 хувь нь нийгмийн, 11.3 хувь бусад салбарт хэрэгжихээр тусгалаа.

 Гадаадын зээл тусламжаар нийслэлд нийт 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн гэрээ бүхий 15 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 2024 оны эхний хагас жилийн байдлаар 577.5 тэрбумын ашиглалт гарсан байна. Дамжуулан зээлийн 2025 оны төсвийн төсөлд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 56.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрт, 21.4 тэрбумыг хүүгийн төлбөрт төлөхөөр тусгалаа. 

Мөн дотоодын зах зээлд 1 их наяд, гадаад зах зээл дээр 500 сая ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгож, 2025 онд үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 327.2 тэрбум төгрөг, үүнээс 20.6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс, 106 тэрбумыг замын сангаас, 65 тэрбумыг хэрэгжиж буй төслөөс, 135.6 тэрбумыг хүүгийн орлогоос санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2025 онд нийслэлд хуваарилж буй шилжүүлгийн орлогоор 60.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь 2024 онтой харьцуулахад 10.1 тэрбумаар өссөн байна. Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлд хуваарилагдсан шилжүүлгийн орлогыг холбогдох итгэлцүүрийн дагуу хот дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилна. Төсвийн тухай хуулийн 56 зүйлд заасны дагуу БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, СХД-ийн төсвийн суурь зардлыг 70 хувь болох 294.7 тэрбумыг төсөвт зарцуулахаар үлдээж, нийслэлийн төсөвт 1.423 их наядыг төвлөрүүлэхээр тооцлоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top