x

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.18/ хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөл/ШЕЗ/-ийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал хэлэлцлээ. ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд эрх зүйч мэргэжилтэй М.Алтан-Очир, С.Энхбаатар нар нэрээ дэвшүүлжээ. Байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэхийн өмнө нэр дэвшигчдээр томилгооны сонсгол зохион байгуулсан байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэн санал хураахад гишүүдийн олонхи нь С.Энхбаатарыг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилохыг дэмжсэн ч М.Алтан-Очирыг дэмжсэнгүй. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар 1977 онд Төв аймагт төрсөн, 47 настай. 1999 онд МУИС-ийн Хууль зүй зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалж, 2015 онд Австралийн Сидней хотын Макьюри их сургуульд олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалжээ.

1999-2002 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хуулийн мэргэжилтэн, 2005-2008 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн, Тамгын хэлтсийн дарга, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дэд дарга, 2009-2012 онд УБЕГ-ын орлогч дарга, 2012 онд ЗГХЭГ-т референт, 2012-2013 онд ШӨХТГ-т орон тооны гишүүн, Дэд дарга, 2015-2016 онд Соёмбо легал партнерс ХХН-ий зөвлөх, 2016-2018 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Хангах үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, 2018-2019 онд Архивын ерөнхий газрын архив албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Архивын ерөнхий газрын даргаар ажиллажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч С.Энхбаатар нэр дэвших болсон үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулсан. Төрийн албанд 20 гаруй жил ажиллаж байгаа тэрбээр мэргэжилтнээс шатлан дэвших мерит зарчмаар дэвшиж, одоо агентлагийн даргаар ажиллаж байгаа аж.  Ажиллаж байх хугацаандаа төрийн албаны шинэтгэл, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр төрийн албаны захиргааны чиглэлээр гол төлөв ажиллаж ирсэн. Нэр дэвшигчийн болзлыг хангах боломжтой хэмээн үзэж, хүсэлтээ зохих ёсоор бүртгүүлжээ.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилогдох юм бол шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхэд иргэдийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргахын тулд үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн шүүхийн бодлогын судалгаануудыг сайжруулах, шүүхийн ачаалал, боловсон хүчнийг шилж сонгох, давтан сургах, дэвшүүлэх тогтолцоог анхаарч ажиллана.

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50 настай. 1999 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйчээр төгссөн. 2003 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуульд аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2012 онд Жонон дээд сургуулийг эдийн засагчаар төгсөж,  2014 онд ОХУ-ын Москва хотод Дотоодыг хамгаалах яамны Удирдлагын академийг удирдахуйн менежерийн магистраар төгссөн. 2019 онд Дотоодыг хамгаалах их сургуулийн хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр 1993-1995 онд Хорих байгууллагуудыг удирдах газрын Амгалан дахь хорих ангид хянагчаар, 1999 оны зургаагаас аравдугаар сард Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар/ШШБЕГ/-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах ажилтан, 1999 оны аравдугаар сараас 2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газарт ахлах төлөөлөгч, 2000 оны нэгээс есдүгээр сард Барилгын материалын ашиглалтын өмнөх захиргаа буюу 409 дүгээр ангид ахлах төлөөлөгч, 2000-2003 онд ШШБЕГ-ын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 423 дугаар ангид дэд дарга, 2003-2004 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөний газар /ШШГЕГ/-ын 401 дүгээр ангийн Гүйцэтгэх ажил харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар ажилласан байна. Мөн 2004-2012 онд ШШГЕГ-ын Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны 02-04 сард ШШГЕГ-ын хорих 409 дүгээр ангийн дарга, 2015 оны 04-08 дугаар сард ШШГЕГ-ын Амгалан дахь хорих 421 дугаар ангийн дарга, 2015-2017 оны 07 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, 2017 оны 07-12 дугаар сард ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, 2018-2021 онд ШШГЕГ-т Хяналт шалгалтын газрын дарга, 2021-2022 онд ШШГЕГ-т Хяналт шалгалт аюулгүй байдлын газрын дарга, 2022-2023 онд ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албанд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн даргаар ажилласан байна. М.Алтан-Очир 2023 оны 04-08 сард ШШГЕГ-ын Сургалтын төвд менежерээр ажилласан.

М.Алтан-Очир Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санаачилга гаргаж, идэвхтэй ажиллах, шүүхийн цахимжилтыг дэмжих, шүүхийн ажлын ачаалал зохистой болгох, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах чиглэлд анхаарч ажиллана гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 19 цаг 30 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 20 цаг 17 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 20 цаг 23 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 20 цаг 32 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 20 цаг 37 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 20 цаг 44 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 20 цаг 48 мин Хөгжих үү, хоцрох уу? 20 цаг 55 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 21 цаг 12 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ
Top