x

Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхэдтэй эцэг, эх суурь мэдлэгийг хангалттай сайн олгох зорилгоор хүүхдээ хоёр, цаашлаад гурав, дөрвөн сургалтын төвд төлбөр төлөн сургаж байна.

Нэг сургалтын төвийн сарын төлбөр сургалт, багшийн ур чадвараас хамааран 200-350 мянган төгрөгийн ханштай. Тухайн гэр бүлийн хүүхдийн тоо мөн нэг хүүхдийг хэдэн сургалтад хамруулахаас шалтгаалаад сардаа зөвхөн нэг хүүхдэд 300-аад мянган төгрөг, жилдээ гурван сая гаруй төгрөг зарцуулах шаардлагатай.

Гэвч амьдрал дээр айл болгон хүүхдээ сургалтын төвүүдэд сургах боломжгүй. Заримдаа хүүхдээ сургах уу, хоолтой хонох уу дээрээ тулдаг тухайгаа ярьж байсан юм. Олон хүүхэдтэй байх тусам сургалтын төвийн мөнгө олох дарамт үүсдэг тухай тэд ярьж байна.

Хэрвээ ахлах ангийн хүүхэдтэй бол хариуцлага нэмэгдэж, нэмэлт сургалтад зарцуулах мөнгөний тоо өснө. Ахлах ангийн хүүхдүүд элсэлтийн шалгалтад бэлдэхэд 40 минутын төлбөр хичээлээс хамаараад 5-30 мянган төгрөгийн ханштай байна. Төгсөх ангийн сурагчтай эцэг, эх урлаг, спортын дугуйлангаас тусдаа дунджаар 2-4 сая орчим төгрөгийг тухайн жилдээ нэмэлт давтлагад зарцуулдаг тооцоо бий.

Тэгвэл орон нутагт ерөнхий боловсролын сургуульдаа англи хэлээ сайн сурч чадаагүй учраас сард 350 мянган төгрөг төлж хэлний түвшингээ нэмэгдүүлэн МУИС-д элсэн орж чадсан гэж 3-р курсын оюутан Мягмархорол хэлжээ.

Жил ирэх тусам хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг мөнгө нэмэгддэг. Гуравхан жилийн дотор боловсролын төлбөр 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Хувийн сургуулиуд жил ирэх тусам төлбөрөө 1-3 сая төгрөгөөр нэмэгдэг бол сургалтын төвүүд 20-30 хувиар өсгөдөг. Боломжийн чанартай сургалтад хүүдээ хамруулахад дунджаар гурван сая төгрөг төлж байна. Ингэж төлөөд суралцахад тухайн хичээлээрээ ангидаа арай дээгүүр сурлагатай хүүхдүүдийн тоонд орно. Тэгвэл бусад оронд улсын төсвөөс боловсролдоо илүү буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 6-10 орчим хувийг зарцуулдаг байна. Харин манайд бараг гурав дахин багыг зарцуулж байна.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнууд урлаг, спортод суурилсан сургалтыг түлхүү ашигласнаар суралцахуйн үр дүн өндөр байгааг тогтоожээ. Бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүд илүү суралцах чадвартай байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулсан байна. Гэтэл манай улсын ихэнх сургууль заалны хүрэлцээгүй байгаа нь харамсмаар. Тэдний сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж боловсрол судлаач Э.Сүндарь хэллээ.

Цаашдаа ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо тогтмол өсөх тооцоолол байна. Сургалтын тогтолцоог оновчтой болгож, чанарыг сайжруулахгүй бол эцэг, эхчүүдийн сургалтын төвд зарцуулах мөнгөний тоо өссөөр байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 4 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 4 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 4 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 5 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 5 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top