x

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 0.7 хувиар буурчээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Хүүхдийн тусламжийн 108 утас хоногт 250-320 дуудлага хүлээн авч байна.

2024 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар 92725 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 59520 дуудлага нь зорилтод, 33205 нь зорилтод бус дуудлага байжээ.

Нийт зорилтод дуудлагын 11916 нь хүүхэд хамгааллын дуудлага байсан бол зөвлөгөө хүссэн 5065, мэдээлэл хүссэн 42451 дуудлага бүртгэгджээ.

Нийт дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар буурсан байна.

108 утас руу зарим иргэд андуурч залгах, хүүхдүүд тоглоом хийж ярих нь элбэг байдаг. Нийт дуудлагын 40 орчим хувийг зорилтод бус дуудлага эзэлж байна.

Харин Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны 11-р сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, хамгаалалтад авах шаардлагатай 278 хохирогч хүүхдийг хүлээн авч, холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн.

Гэмт хэргийн хохирогч, асран хамгаалагчгүй болсон хүүхдүүдийг энэ төв хүлээж аваад, дүүргийн болон орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэнд холбон зуучилдаг. Мөн бусад дүүргийн түр хамгаалах байр, асрамж халамжийн төв рүү хуваарилдаг байна.

2024 онд 278 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсний 174 хүүхэд ар гэртээ эргэн нэгджээ.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ түр хамгаалах байранд үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийн 54.8 хувь нь төрсөн эцэг, эх нь архины хамааралтай байдлаас үүдэн үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 4 цаг 58 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 5 цаг 2 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 5 цаг 25 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 5 цаг 32 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 5 цаг 54 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 6 цаг 2 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 6 цаг 25 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top