x

Цөлжилтийн эсрэг нэгдэхийг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP-16) Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо өчигдөр эхэллээ.

2026 онд болох COP-17 дугаар хурлыг даргалах улсын хувиар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд хүндэт зочноор оролцож, үг хэллээ.

“Бидний газар, бидний ирээдүй” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын болон цөлжилт, газрын доройтолтой тэмцэж, 2030 он гэхэд газар хөрсийг сэргээх зорилтын хэрэгжилт, ган, цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгальд ээлтэй хүнсний үйлдвэрлэл, эмэгтэйчүүдийн газар эзэмших эрх, залуучуудын оролцоо, ажлын байр зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлоос үүдсэн сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэх шаардлагатай эгзэгтэй энэ цаг үед конвенцын Талууд улс төрийн манлайлал, эв нэгдэл, харилцан ойлголцлоо улам бататган, хамтын ирээдүйн төлөө зоримог шийдвэр гаргах учиртайг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал улс орон бүрд, иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягт бодитоор нөлөөлж байна. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсад нүүрлэсэн байгаль цаг уурын гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин өсжээ. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн өвөл сүүлийн 50 жилд үзэгдээгүй их цас унаж, хүнд зуд болсноор олон сая мал хорогдсон бол өмнөх зун нь мөн л сүүлийн тавь гаруй жилд болоогүй их хэмжээний үер буусан.  Дэлхийн улс орон бүрд ийм жишээг бид өдөр тутам харж бас мэдэрч байна.
 
Бидний газар нутаг- бидний ирээдүй.  Тиймээс ч энэ удаагийн хурал Our land- Our future уриан дор зохион байгуулагдаж байна.

Хүн төрөлхтний ирээдүй болсон газар нутгаа хамгаалахын тулд бид бие биеийнхээ төлөө байхыг нөхцөл байдал хүн төрөлхтнөөс шаардаж байна. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” байхыг уур амьсгал, цөлжилт, цар тахал ч мөн сануулсан. Тиймээс ч ирээдүйн зөвлөгөөн “One for All, All for One”үзэл санааны дор нэгдэн ярилцахыг уриалж байна гэлээ.
 
Монгол Улс мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр"Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл"-ийг байгуулах санаачилга дэвшүүлж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг 2026 онд тэмдэглэн өнгөрүүлэх тухай”тогтоол баталсанд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн зорилгуудад багтсан уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх чиглэлд олон улсын байгууллага, дэлхийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулан түншлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, өнгөрсөн хугацаанд 84 сая мод тарьж, суулгацын нөөц 63 саяд хүрсэн нь олон улсад сайн туршлагад тооцогдож байгааг дурдлаа. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, нүүрсхүчлийн хорт хийн ялгарлыг бууруулахад цэвэр эрчим хүчний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нь туйлын чухал асуудал. Монгол Улс ч цэвэр эрчим хүчний шилжилтэд анхаарлаа хандуулж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд хөрөнгө оруулалт, татварын орчны томоохон реформыг хэрэгжүүлж эхэлснийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, Засгийн газрууд, хөрөнгө оруулагчид, баялгийн сангууд, хувийн хэвшлийнхэн эдгээр төсөлд харилцан ашигтай хамтран ажиллахыг урилаа.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг даргалах улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад өөрийн хувь нэмрийг оруулж, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр сууриа илэрхийлээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Мөн хурлын зочид, төлөөлөгчдийг 2026 онд Монгол Улсад болох СОР17-д оролцохыг урилаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тэргүүтэй төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцоно.
СОР16 бага хурал нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойтой давхцаж буй бөгөөд Саудын Арабын Хаант Улсын хүлээн авч зохион байгуулж буй олон улсын арга хамгийн том хэмжээ юм. Мөн бага хурал нь Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутаг (MENA)-т анх удаа болж байна.


 
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 57 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 21 цаг 44 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 21 цаг 50 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 21 цаг 59 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 22 цаг 4 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 11 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 22 цаг 15 мин Хөгжих үү, хоцрох уу? 22 цаг 22 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 22 цаг 39 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ
Top