x

Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар /2024.11.21/ Цөмийн энергийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор УИХ, Засгийн газрын гишүүд дараах мэдээллийг хийв.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж өнөөдөр баталлаа. Тус хуулийн хүрээнд Засгийн газар, Орона группийн хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ уг хуулийн дагуу орж ирнэ. Цөмийн энергийн хууль батлагдсанаар атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж байна. Франц улстай хийж буй Ураны хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгойн гэрээтэй дүйцэхүйц томоохон гэрээ болж байна. Гэхдээ гэрээний хэрэгжилт, үр өгөөжийг илүү сайжруулна.

Тухайлбал, суурь АМНАТ  /Ашигт малтмалын нөөц ашигласны татвар/ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ есөн хувь нийтдээ 19 хувийн АМНАТ-тай байхаар хуулийг баталлаа.

Газрын доорх баялгийн дийлэнх нь ард түмэнд очдог байх ёстой. Ураны ордоос орох орлогын ихэнх хувь нь Монгол Улсад орж ирж ард иргэдэд өгөөжтэй байх юм. Үүнээс үүдэж Монголын эдийн засаг илүү сайжрах боломж бүрдэж байна. Мөн гадаадад том том төслүүд хэрэгжих эхлэлийг тавьж байна. Монгол Улсад геополитикийн хувьд том боломж нээгдэж байна.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Засгийн газраас хэрэгжүүлэх 13 мега төслийн нэг нь "Орона" групптэй байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ удаа бид хамгийн зөв жишгийг барьж, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгосны дараа түүнд нийцүүлсэн гэрээг УИХ-д танилцуулахаар зорьсон. 1997 оноос хойш үе үеийн Засгийн газрууд энэ ажлыг урагшуулахаар зорьсон ч үр дүнд хүрч чадаагүй. 

Цаашид төслийн үйл ажиллагааг Монголын талаас Цөмийн инергийн комисс төлөөлөн хэрэгжүүлнэ. Цөмийн инергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахаас өмнө нийт 460 санал гаргаснаас 210 санал дээр тохиролцсон байсан. Ирэх долоо хоногоос Засгийн газар хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top