x

Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв

Тусгай субьект болох цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрынхны үйлдэж буй гэмт хэргийг шалгах Тахарын албыг Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулахаар болжээ. Өчигдөр төрийн ордонд болсон “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг хийсэн байна.

О.Алтангэрэл:

-Тусгай субьекттэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба эрхэлж байсныг өөрчилсөн. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн хууль бус үйлдлийг АТГ шалгаж тогтоох гэхчлэн хуулийн байгууллагууд бие биенээ сөөлжилт шалгадаг болсон. Энэ хугацаанд хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа иргэд эрүүдэн шүүгдсэнээс эрүүл мэнд, амь нас нь хохирсон харамсалтай тохиолдлууд олон гарсан ч үйлдэл нь тогтоогддоггүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тоо иргэдээс ирсэн гомдлоосоо хэд дахин бага байгаа байна. Энэ нь тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах мөрдөх албыг дахин өөрчлөн байгуулахаас аргагүйд хүргэж байна.

Цагдаагийн байгууллага цагдаагаа шалгахгүй, АТГ нь доторхоо шалгахгүй буюу мөрдөн шалгах байгууллагууд зөрүүлж шалгана гэсэн УЕП-ын газраас гаргасан журам бий. Энэ нь амьдрал дээр хэрэгжихэд асуудалтай тулгарч байна. Нэг үеийнхэн, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс нэгнээ шалгахад хүндрэлтэй байдаг. Статистик тоо баримт ч үүнийг харуулдаг" гэжээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлснээр эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна.

Үүнээс 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, дөрөв нь прокурортой, гурав нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, нэг нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан аж. Иймээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, гурван гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн.  2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгаа юм. Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбатын мэдээллээр улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа аж.

Гэвч, тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах үүргийг Тахарын албанд шилжүүлж, Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийн араас “Тахарын албыг байгуулахаар бол өмнө баталсан хууль, чиг үүргийнх нь дагуу гэрч, хохирогчийг хамгаалах ёстой” гэсэн байр суурийг хөндөж эхлээд байна. Одоогоор хуулийн төслийг боловсруулах шатанд яваа. Ирэх онд Засгийн газар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа энэ асуудал дахин хөндөгдөхөөр байна.

Сануулахад, 2012 онд АН эрх барьж байхдаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж, энэ чиг үүргийг хэрэгжүүлэхээр Тахарын албыг байгуулсан. Тахарын албаны үндсэн чиг үүрэг нь шүүхийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх явдал байв.

Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Тахарын албыг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжүүлснээр гэрч, хохирогчийг хамгаалах тусгай субьект байхгүй болж, энэ хооронд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм. Тахарын ерөнхий газрыг татан буулгах шийдвэрийг Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 28-нд гаргажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top