x

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэн бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсах байсан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр (2024.11.18) Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын төслийн талаарх мэдээллийг сонсов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч аравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.

Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл хэрэгжсэнээр Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын төсөл болон бусад төслүүд хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ Монгол Улсын нүүрсний экспортыг 120 сая тоннд хүргэх ач холбогдолтой.

Монгол Улсын хувьд энэхүү төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр 2014 онд БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компанийн төлөөлөл Монгол Улсад ирж, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, 2015 онд хөрөнгөө гарган төмөр замаа тавьж дууссан. Харин манай тал гэрээнээсээ буцсан, олон жилийн дараа төмөр замаа тавьсан ч Хятадын талын тавьсан төмөр замаас царигийн хувьд зөрсөн, мөн хилийн огтлолцох цэгийг өөрчилсөн. 

Үүнээс болж “Чайна энержи” компанийн алдагдсан боломжийг 2.7 тэрбум юаниар үнэлжээ. Монголын тал анх “Чайна энержи”-тэй гэрээ байгуулсан ч төслийн дундаас “Чалко” компанийг оруулж ирсэн. Энэ нь гэрээний шударга ёсонд нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр олон улсын арбитрт өгнө гэдэг сануулгыг өгөөд удаж байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарын УИХ дахь намын бүлгүүдэд өгсөн мэдээллээр бол “Чайна энержи” компаниас ирүүлсэн захидалд “Энэ төсөл гацаанаас гарах юм бол алдагдсан боломжийг арбитраар нэхэхгүй” гэсэн байна. Ингэхдээ төрийн өмчит компани учраас сайн хөршийн сайн харилцааны үүднээс асуудлыг яриа хэлэлцээрийн зарчмаар шийдэх боломжтой. Харилцан ашигтай хамтрахын тулд хилийн боомтуудыг холбох ёстой гэдэг байр суурь илэрхийлжээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-“Манай талаас харахаар тухайн үеийн хэлцэл ёсоор Тавантолгой компанийн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжээд явсан бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол болох байсан. Тийм учраас өнөөдөр буулт хийгээд, ийм агуулга дээр ирээд хоёр талын төмөр замаа холбоё гэдэг нь манай талд үүссэн улс төрийн тэмцэл энэ бүхэн буруу биш байсан нь харагдана. Бидний хувьд харах зүйл нь дотоодын асуудлаа дотооддоо, олон улсад харилцаж байгаа асуудлаа нэг улс гэдэг агуулгаар тавихгүй бол гурав дөрвөн өөр байр сууринаас нэг газар луу тавиад байхаар гацаа үүссэн” хэмээн тайлбарласан байна.

Товчхондоо Монгол Улс сүүлд хийсэн хэлцлээсээ дахин буцвал “Чайна энержи” компани Монголын Засгийн газрыг олон улсын арбитарт өгөх нөхцөл байдал хүлээж байна гэсэн үг.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын өртөг 976 тэрбум төгрөг буюу 280 сая ам.доллар. Монголын тал хил доторх өртөг зардлаа хариуцаж, төлбөрөө төлнө. Харин Хятадын талаас 4.1 тэрбум юань буюу хоёр их наяд төгрөг зарцуулж байж хоёр талын өргөн, нарийн төмөр замын холболт, гүүрэн гарц зэргийг хийнэ. Үүнд дахиад 3-4 жил зарцуулахаар байна.

Тэгвэл дээрх төмөр замын ажлыг гүйцэтгэсэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан төмөр замын холболт зөрсөн асуудлаар тухайн үед огт өөр байр суурийг илэрхийлж байжээ.

Төмөр замын холболтын цэг зөрсөн асуудлыг Д.Баясгалан: 

-"Гашуунсухайтын төмөр зам Монгол Улсын хилээс 3 км-ын наана очоод зогссон. Биднийг төсөл эхлүүлэхэд Монгол Улс БНХАУ-тай хил боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Миний ойлгож байгаагаар хятадууд “Монголчууд хэзээ ч төмөр зам барих юм билээ, барьж чадахгүй” гэсэн хандлагатай байсан. Төмөр зам баригдаад 2021 оны сүүлээр Гашуунсухайтын өртөөг барьж эхлэхэд хоёр тал ажиллаж эхэлсэн. Хаагуур аль цэгээр төмөр замаа холбох вэ гээд ярьж эхэлсэн. Хятадын тал 703 буюу хилийн баганаар холбоё гэдэг саналтай байсан. Тэр цэгээр холбохоос ч өөр арга байхгүй. Газар дээр нь очиж үзэх юм бол Ганцмод боомт гээд Хятадын талаас төмөр зам ирээд манай Монголын хил дээр ирээд тулаад зогссон байгаа, түүгээр л холбогдохоос өөр ямар ч арга байхгүй.

Инженерүүд алдаа гаргачихсан, эсвэл албаар хятадууд өндөрлөг газар төмөр зам барьчихсан, төвшний зөрүү гарсан юм биш. Ганц мод хот нь өндөрлөг газар байдаг. Төмөр зам нь уулыг сэтлэж тавигдсан, Монголын хил рүү орж ирэхдээ сайр болдог. Энэ бол зохиомол төвшний зөрүү биш, монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд хүссэн хүсээгүй гүүр барьж таарна. Тэр хэн нэгний алдаа ч биш, зохиомол зүйл ч биш. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын Засгийн газартай эцсийн цэгээ тохирсон. Гэрээ хэлцэлдээ оруулсан, одоо энэ цэгээр холбогдоно.  Хятадын тал гүүр , төмөр замын өртөө зэргийг хийж байгаа. Хил холболтын төмөр зам бол заавал баригдах ёстой. Зарим нь бол тэнгэрийн тоо ярьж байна лээ, тийм том тоо гарахгүй байх. Маш хурдан хийхгүй л бол төмөр замын хил нэвтрэх чадвар саарна” гэсэн байна.

Ингээд төмөр замын хилийн холболтыг яаравчлах нь нэгдүгээрт хоёр талын эрх ашиг, хоёрдугаарт Монголын Засгийн газар олон улсын арбитрыг тойрч гарах арга зам учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөл эхлүүлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 59 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 21 цаг 47 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 21 цаг 52 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 22 цаг 1 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 22 цаг 7 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 22 цаг 13 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 22 цаг 17 мин Хөгжих үү, хоцрох уу? 22 цаг 25 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 22 цаг 41 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ
Top