x

Утасгүй сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдны дээд амжилтыг тогтоов

Лондоны их сургуулийн коллежийн (UCL) судлаачид утасгүй сүлжээг ашиглан секундэд 938 гигабитийн хурдаар өгөгдөл дамжуулснаар шинэ дээд амжилт тогтоов

Судлаачид 5-150 гигагерцийн (ГГц) давтамжийн царааг ашигласан нь 145 ГГц-ийн давтамжийн хязгаарыг ашигласан өмнөх амжилтаас тав дахин илүү байна. Энэ технологи нь Их Британид секундэд 100 мегабайтын өгөгдлийг 5G сүлжээгээр татаж авах дундаж хурдаас 9380 дахин хурднаар өгөгдлийг дамжуулдаг тул өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж судлаачид үзэж байна. 

Эл амжилтад хүрэхийн тулд эрдэмтэд радио давтамж, шилэн кабелийн технологийг анх удаа нэгтгэж, уламжлалт утасгүй сүлжээний сул талыг арилгажээ. Тодруулбал, 5-50 ГГц давтамжтай ажилладаг электроник, 50-150 ГГц-ийн цараанд радио давтамж үүсгэдэг фотоникийг ашигласнаар боломжит давтамжийн царааг ихээхэн өргөжүүлж, өгөгдөл дамжуулах ерөнхий хурдыг нэмэгдүүлсэн байна. 

Утасгүй сүлжээ нь ихэвчлэн нарийн давтамжийн цараанд радио долгион ашиглан мэдээлэл дамжуулдаг. Wi-Fi болон 5G хөдөлгөөнт холбоо нь 6 ГГц -ээс бага давтамжид ажилладаг бөгөөд энэ нь өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад учирч байгаа гол бэрхшээл юм.

“Бид эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд өндөр хурдны электроник болон миллиметрийн долгионы фотоник гэсэн одоо ашиглаж байгаа утасгүй хоёр технологийг анх удаа нэгтгэсэн. Энэхүү шинэ арга нь их хэмжээний өгөгдлийг урьд өмнө байгаагүй хурдаар дамжуулах боломжийг олгодог бөгөөд ирээдүйн утасгүй холбоонд чухал ач холбогдолтой” гэж судлаач Жисинь Лю ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно саяхан “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 1 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 2 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 3 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 5 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 10 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 11 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 13 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 23 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 47 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 28 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 28 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 30 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 24 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 42 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 42 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 44 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 45 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 45 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top