x

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт ахиц гарахгүй

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байна. 

-Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ?

-Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд тулгамдсан олон асуудал бэрхшээл үүсч байна. Нэн тэргүүнд багш нарын хомсдол салбарын эмгэнэл болоод байна. Боловсролын сайд 8 дугаар сарын сүүлээр 4200 багш дутагдаж буйг зарласан. Энэ бол сургуулиудаас авсан тоо. Бид цөм хөтөлбөрт тусгасан цагийн дагуу сургууль бүрийн бүлгийн тоонд үндэслэн багшийн тоог гаргахад 7600 багш дутагдалтай гэсэн тооцоолол гарсан. Цаашид сургуулийн норм нормативийг мөрдүүлэх, сургууль шинээр байгуулах тохиолдолд багшийн хомсдол улам л нэмэгдэхээр байна. Багшийн нарын хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд ахиц гарах тухай ярих боломжгүй юм. Манай ажлын хэсэг хамгийн олон гишүүнтэй бөгөөд бид багш нарын хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана. Санал, дүгнэлтээ хаврын чуулганаар танилцуулах болно.

-Хуулийн хэрэгжилттэй танилцаад Боловсролын ерөнхий хуульд өөрчлөх  санал гаргах боломжтой юу?

-Хуульд өөрчлөлт оруулах тухай биш, хэрэгжилтийн алдаа, оноог хянах чиглэлээр ажлын хэсэг ажиллана гэдгийг онцолж хэлье. Ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг маш сайн сонсож, бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах чиглэлийг баримтлаж байна. Жишээлбэл,  сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 настны сургалтын талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг  багш нар, эцэг, эхчүүдтэй хамтран ярилцахаар төлөвлөж байна. Мөн ажлын хэсэг МУБИС зэрэг багш бэлтгэж буй их, дээд сургуульд дээр очиж, багш бэлтгэх бодлого, хяналтын тоог хэрхэн хангаж буй талаар мэдээлэл сонсож, оюутнуудтай уулзалт хийнэ. Энэ мэтчилэн боловсролын шат шатны байгууллагад очиж ажиллан бодит шийдэл гаргах нь үр дүнтэй хэмээн үзэж байна.

-Та боловсролын салбарын хөрөнгө оруулалтад шүүмжлэлтэй хандаж байсан. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байна вэ?

-Эдийн засаг өсч, төсөв тэлж байгаа үед боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг цаг алдалгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр улсын хэмжээнд 40-өөс дээш тооны хүүхэдтэй 4860 бүлэгт 214 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Бүр 60 давсан хүүхэдтэй бүлэг 8 байна. Ер нь 1800-аас дээш хүүхэдтэй даац хэтэрсэн сургуульд сургалт хэвийн явуулах боломжгүй, энэ нь эргээд сургалтын чанарт сөргөөр нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд ийм даац хэтэрсэн 124 сургуульд 368 мянган гаруй хүүхэд суралцаж байна. Энэхүү бүлэг дүүргэлт болон сургуулийн даац хэтэрсэн нөхцөлийг хэвийн болгохын тулд бидний хийсэн тооцоогоор даруй 150 сургууль шинээр барих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс боловсролын салбарт хөрөнгө оруулалт маш  чухал байгаа тул ирэх 4 жилд Засгийн газрын хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл дээр нэмээд 15 дахь мега төслийг боловсролын салбарт хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа.  

-Багшийн хомсдлыг шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа вэ?

Багшийн хомсдлыг бууруулахын тулд  тэдний үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хөдөө орон нутагт багшийн хомсдол маш их байна. Тухайн аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг төгсөгчийг багш мэргэжил эзэмшээд эргээд төрөлх сургуульдаа багшлах тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх,  суралцах хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгох, 5 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллавал гадаадад магистрт суралцуулах, ипотекийн зээлийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар төр дорвитой шийдвэр  гаргах  ёстой хэмээн үзэж байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.92.76)
    цэцэрлэгийн болон дунд сургуулийн багш нарыг олннор бэлдэж цалин хангамж ахуйн байдалд нь онцгой анхаарч ухамсартай монгол хүнийг бэлтгэхгүй бол монгол орон тун удахгүй хорвоо ертөнцөд байхгүй болно!
    2024 оны 11 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 1 цаг 38 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 1 цаг 44 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 1 цаг 51 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 1 цаг 56 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 4 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 7 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 2 цаг 12 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 2 цаг 19 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 2 цаг 23 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 3 цаг 41 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 3 цаг 49 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 3 цаг 55 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 1 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 4 цаг 33 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 4 цаг 36 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 4 цаг 39 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 4 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 4 цаг 46 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 4 цаг 54 мин 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээ сөрөг гарлаа 4 цаг 59 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м...
Top