x

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын даргын 2024 оны 86 дугаар захирамжаар байгуулагдсан Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, хуулийн төслийг боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлж, санал авах арга хэмжээний цаглаврыг хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын тохируулагч агентлаг-Монополын эсрэг газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл оролцлоо.

Цаглаврын төслийг Ажлын хэсгийн ахлагч Б.Бат-Эрдэнэ танилцуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг энэ оны 11-12 дугаар сард хийж, ирэх оны 1-2 дугаар сард Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөсний хүрээнд эрдэм шинжилгээний хурал, бизнес эрхлэгчдийн нээлттэй хэлэлцүүлэг, салбар салбарын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэрэглэгчдээс санал авах ажиллагаа, төрийн бус байгууллагуудын уулзалт зэрэг олон ажил хийхийн зэрэгцээ зөвлөлдөх санал асуулга явуулахаар болсныг дурдав.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бие даасан байгууллага байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, энэ талаарх нийтлэг зургаан зарчмыг хэрэгжүүлэх, хараат бус бие даасан платформоор ажиллах, маргаан шийдвэрлэх хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн юм. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Батболд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо өнөөдрийн байдлаар хэрхэн ажиллаж байгаа талаар сайтар үнэлж байж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг боловсруулах шаардлагатайг онцлов.

Монополын эсрэг газраас хуулийн төсөл боловсруулах талаар явуулж байгаа үйл ажиллагааг тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Ц.Тэрбиш танилцуулав. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд 2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нараас бүрдсэн зөвлөх баг мөн хуулийн төсөл боловсруулсан байна. Одоогийн байдлаар Монополын эсрэг газарт хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр зургаан байцаагч ажилладаг бөгөөд орон нутагт 15 байцаагч ажиллаж байна. Харин Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг төрийн бус байгууллагын статустай ажилладаг ажээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас хуулийн төсөл боловсруулах, олон нийтээр хэлэлцүүлэх ажлын цаглаврыг зөвшөөрч, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газрын мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top