x

Төсвийн зардлыг 3,6 и наядаар бууруулах шаардлага тавилаа

Сонгуулийн өмнө "Төсвийн зардлыг бууруулна, хэмнэлтийг бий болгоно" гэж амлаж гарч ирсэн улс төрийн гурван нам хамтарсан Засгийн газар байгуулсныхаа дараа өнгөрсөн оныхоос даруй 10 их наядаар давсан төсвийн төслийг УИХ-д оруулж ирсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулсаар байна. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар төсвийн зардлыг 3,6 их наядаар буулгах шаардлагыг Засгийн газарт тавьж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.Энхтүвшин: 

-Дөрөрхөн сарын өмнө улс төрийн намуудын сонгуульд амласан амлалтыг сануулъя.

МАН төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хувийг 25 хүртэл хувиар бууруулна, Засгийн газрын өрийн эзлэх хувийг 40 хувиас бага байлгана гэсэн. 

АН төсвийн нийт зарлагыг 20 хувиар бууруулна, ХҮН бизнест ээлтэй татварын орчин бий болгоно, төсвийн зардлыг бодитоор буулгана гэж амласан. 

Гэтэл өнөөдөр УИХ дээр хэлэлцэж байгаа 2025 төсвийн төслөөр нийт төсвийн ДНБ-нд эзлэхийг 37 хувьд хүргэчихээд байна. Энэ нь улс төрийн намуудын дөрвөн сарын өмнө амлаж байсан амлалт, мөрийн хөтөлбөрөөс зөрж байна.

Нэг талаасаа төсвийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг хувийн хэвшилтэй өрсөлдөж байна гэсэн үг. Хэрвээ энэ нэмэгдэж байгаа төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол шагнал урамшууллаа нэмэх, илүү бүтээмж өндөртэй хүмүүст энэ мөнгийг үлдээх боломж байсан.

Ж.Баярмаа:

-Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал 111 тэрбум болсон нь өмнөх оныхоос 4 дахин нэмэгдсэн. 2020 онд 16 тэрбум байсан, өнөөдөр ийм дүнд хүрсэн. Тавилга эд хогшил 268 тэрбумыг төсөвлөсөн нь 2024 оны төсвийн зардлаас 2.2 дахин нэмэгдсэн. Өмнө нь 100 гаруй тэрбум төгрөг байсан.

Мэдээллийн технологийн үйлчилгээний зардал гэж байгаа. Төрийн бүх газар мэдээллийн технологийн хэлтэс албадтай. Гэтэл ирэх оны төсөвт мэдээллийн технологийн зардал 70 тэрбум болж орж ирсэн. 2024 онд 20 орчим тэрбум байсныг 3.6 дахин нэмэгдүүлсэн.

Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр 1.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оныхоос 2.5 дахин нэмэгдсэн. Хамгийн ноцтой нь үүний ард ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй. Бараа ажил үйлчилгээний зардал 450 тэрбум байснаа 690 тэрбум болж нэмэгдсэн. 2023 оны төсөвт хийсэн аудитын шалгалтаар 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан. Энэ нь ашиглалтгүй, хугацаа нь дууссан бараа гэхэд 2023 онд 71 тэрбум байсан байтал 960 тэрбум буюу 1 их наяд болсон.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага байгаа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд үзлэгийн багаж хэрэгсэл, дутуу, бээлий байдаггүй гэдэг ноцтой зүйл яригдаж байсан. Гэтэл энэ зардлууд хотод тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагуудын зардал эзэлж байгаа. Яам, тамгын газрын зардал гэсэн үг. Ирэх жилийн төсөвт орон нутагт нэг ч шинэ зардал тавилга тоног төхөөрөмж, сургууль, эмнэлгийн барилга тусгагдаагүй хэрнээ төвдөө ийм зардал тусгасан нь шударга бус.

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Бидний Засгийн газарт тавьж буй шаардлага бол улсын төсвийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай зардлыг тусгах шаардлага юм. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын бүтээмжийг хэмжих хяналт суларсан. 2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд, маш их хэмжээний үргүй зардалтай гэдэг аудитын дүгнэлт гарсаар байтал урсгал зардлыг 26 их наяд болгож оруулж ирсэн.

Урсгал зардал гэдэг тухайн жилдээ гараад дуусдаг. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Уул уурхайгаас олж байгаа орлого үргүй зардалд зарцуулбал, дахиад зардал шаарддаг. Тавилга авсан байлаа гэхэд дараагийн удаа шинэчилж таарна гэх мэтээр зардал нь нэмж зардал нэхсээр орлогынхоо 77 хувийг урсгал зардалд зарцуулж байгаа. Тийм учраас үргүй урсгал зардлаас хасах.

Нөгөө талдаа бизнес эрхлэгч, ажил олгогч нарт Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ өндөр, татварын орчин хүнд, бодитой татвар өндөр байгаа нөхцөлд бизнес эрхлэгчдийн орчныг хязгаарлаж байгаа нь энэ их цуглуулсан мөнгөө үргүй зарцуулж байгаа нь манай эдийн засаг бүтээмжгүй байна гэсэн үг.

Г.Тэмүүлэн:

-Төсөв, эдийн засаг хоёрыг салгаж ойлгох боломжгүй. 2025 оны төсвөөс ирэх жилийн эдийн засгийн өнгө төрх харагдаж байна. Зардлын хэт их тэлэлт иргэдийн амьдралд нөлөөлөх гээд байна. Инфляци 2 оронтой тооноос дээш гарах, төгрөгийн ханшийг сулруулах нөхцөл байдал үүсч, гадаад валютын нөөц буурч байна. Валютын нөөц 5 тэрбум ам.доллар байсан бол 4.3 тэрбум ам.доллар луу буусан. Энэ нь иргэн, аж ахуй нэгжийн орлого дээр хүндээр тусна.

Төсвийн ДНБ-д эзлэх төрийн оролцоог бууруулж байж, хувийн хэвшлээ дэмжих шаардлага байна. Төсвийн урсгал зардлын өсөлт нь макро эдийн засагт тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл байна.

Бид бүхний зүгээс 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлагатай, зайлшгүй засвар хийх шаардлагатай. Ингэснээр ирэх оны эдийн засагт учрах эрсдлийг бууруулах, гол бодит эрсдлийг зөөлөн газардуулах бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Зорьж байгаа зүйл маань төвсийн урсгал зардлыг 3.6 их наядаар буулгах. 

УИХ хоёр сарын өмнө төсвийн тодотголоор баталсан урсгал зардлыг 3.6 их наядаар нэмэгдүүлсэн байгаа. Үүнийгээ бууруулж, хуулиа мөрдөе гэж байгаа юм. Валютын ханш 175 төгрөгөөр нэмэгдэхэд инфляци 1 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Төсөв 3.6 их наядаар нэмэгдэхэд инфляци 1.5 хувиар нэмэгдэх бодит эрсдэл байна. Энэ нь ирэх онд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг 6 хувиар нэмэгдүүллээ ч үр дүнгүй болно гэсэн үг.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаа... Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламж... Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийл... Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилы... Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг и... “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс ... Нэн шинэ түүхэн дэх Монгол-Солонгосын түншлэл
Top