x

Д.Амарбаясгалан: Парламентад эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувьд хүрсэн нь бүс нутагтаа тэргүүлэх үзүүлэлт

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд УИХ-аас өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III”-ыг зохион байгууллаа. Тус чуулга уулзалтыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг: 

Эрхэмсэг эмэгтэй парламентчид аа,

Эрхэм хүндэт зочид, оролцогчид оо,

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү эхний арга хэмжээний нээлтийн өдрийн мэндийг хүргэе. Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр “Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт-III” -аар эхэлж байна.  

Монгол Улс парламентын засаглалаа бэхжүүлэх, улам бүр төгөлдөржүүлэх, олон улсын жишигтэй хөл нийлүүлэн алхах, бүс нутгийнхаа хэмжээнд манлайлал үзүүлэх томоохон зорилгын төлөө ажиллаж байна. Энэ ч утгаараа ес дэх удаагийн парламентыг 126 гишүүнтэйгээр бүрдүүлж чадсан. Нийт 32 эмэгтэй парламентад сонгогдож, 25 хувиар эмэгтэйчүүдийн оролцоог хангаж чадлаа. Энэ нь бүс нутгийнхаа хэмжээнд тэргүүлэх, дэлхийн дундажид хүрсэн томоохон үзүүлэлт болсон юм.

Эмэгтэйчүүдийн парламентад сонгогдох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж ирсэн туршлагатай эмэгтэй парламентчид хүрэлцэн ирсэнд талархал дэвшүүлье. Жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө Монгол Улсын Их Хурал, улс төрийн намуудтай хамтран ажиллаж ирсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-ын хамт олонд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна.

Их эзэн Чингис хааны үеэс Монголын төрийн үйл хэрэгт мэргэдийг шадарлуулахын зэрэгцээ хатдын оролцоо өндөр байж ирсэн төрт ёсны уламжлалтай. Энэ уламжлалаа хадгалан, Монгол Улс 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа “Тус харьяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй хэмээх ялгаваргүй нэгэн адил эрх эдлүүлбээс зохимуй” хэмээн хуульчилснаар эрэгтэй, эмэгтэй иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улсуудын нэг билээ.  

Монгол Улс 1950 оны “БНМАУ-ын Их Хурлын сонгуулийн тухай дүрэм”-ээр баталсан анхны сонгуулийн хуулиас хойш өнөөдрийг хүртэл сонгуулийн эрх зүйн орчныг сайжруулсаар ирсэн. Үүний нэг тод жишээ нь УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох, эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангах, тэд хуулиар заасан квотын хүрээнд нэр дэвшдэг болох боломжийг нээж өгч чадсан нь томоохон амжилт юм. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд улс төрийн намууд нийт нэр дэвшигчдийн 30 хувьд эмэгтэйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бол 2028 онд энэ үзүүлэлт 40 хувьд хүрнэ. Үүнийг бид хуульчилж чадсан. Цаашдаа жендэрийн эрх тэгш байдал 50:50 хувьд хүрнэ гэж үзэж байна.

Энэхүү үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай явуулж, улс төрийн намууд нээлттэй санал солилцох, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах үйл явцыг амжилттай зохион байгуулсан. Тухайн үеийн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич, тус байгууллага нь дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг ч анх удаа улс төрийн намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажиллаж буйгаа дурдаж байсан. Энэ нь монголын парламентын засаглалаа төгөлдөржүүлэх, эрх тэгш байдлыг хангахын төлөө гаргасан томоохон санаачилгыг дэмжсэн явдал юм. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын зөвшилцөл, ойлголцлын дүнд 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр томоохон шинэчлэлийг хийж чадсан.  

Аравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр иргэд, улс төрийн намуудаас жендэрийн эрх тэгш байдлыг хангахын тулд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн жишигт нийцүүлэх шаардлага тавьсан нь энэхүү дэвшлийг нотолсон үйл хэрэг болсон. Бодит үр дүнгүүд ийн гарч улс төрийн намуудын хандлага өөрчлөгдөж байна. Энэ хүрээнд Улс төрийн намын тухай хуульд ч томоохон шинэчлэлийг тусгаж чадсан. 2025 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхлэх Улс төрийн намын тухай хуулиар намын шийдвэр гаргах түвшинд төлөөллийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог 40 хувь байхаар тусгаж чадсан. Энэ нь бидний тавьсан зорилт бүрнээ хангагдах томоохон суурь юм. Олон улсын түвшинд судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа нь давхцаж гэмээнэ бодитой өөрчлөлт, шинэчлэлтэд хүрч чадна гэж дүгнэдэг. Үүнийг бид хийж чадсан нь дээрх үйл явцаар нотлогдож байна гэдгийг Та бүхэндээ хэлье.

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах чиглэлээр бидний гаргасан санаачилга өнөөдөр биеллээ олж байгаатай адил цаашид хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Энэ бүхнийг хуульчилж, зохион байгуулах боломжгүй ч улс төрийн манлайлал, идэвх зүтгэлийн үр нөлөөгөөр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн түвшинд энэ байдал илүү баталгаажиж, нотлогдоно гэдэгт эргэлзэхгүй байна.

Бид Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд хүйсийн эрх тэгш байх нөхцөл, боломжийг бүрэн утгаар нь хангах, цаашдаа орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахын төлөө зорилт дэвшүүлэн ажиллана. XXI зууны чиг хандлага, монголчуудын өв уламжлал, өөрчлөлт шинэчлэлт нь нэг бодлого дээр төвлөрвөл бидний энэ зорилго бүрнээ хангагдана гэж үзэж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Их Хурал идэвхтэй хамтран ажиллаж, манлайлал үзүүлнэ гэдгийг хэлье.

Эрхэмсэг хатагтай, бүсгүйчүүд ээ,

Монголын түүхэнд хатад, бүсгүйчүүд төр улс, эх орныхоо сайн сайхны төлөө сэтгэл, оюунаа чилээж, эрдэм мэдлэг, ур ухаанаа дайчлан зүтгэж байсан гайхамшигт уламжлалыг үргэлжлүүлэн авч яваа Та бүхний ариун үйлс улам бүр дэлгэрч байхын ерөөл өргөж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top