x

Аймгийн төвүүд, хилийн боомтыг холбох замуудыг эхний ээлжинд тавина

 Ирэх онд манай улсад зам, тээвэр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг бүсчилсэн байдлаар оруулж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээ Засгийн газар мэдэгдлээ.

Салбараар нь авч үзвэл, зам, тээврийн салбарт хамгийн их буюу 1.4 их наяд төгрөгийн төсвийг хуваарилахаар байгаа. Дээрх хөрөнгийг эхний ээлжинд аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох, мөн аялал жуулчлалын бүсүүд рүү зам тавихад зарцуулах талаар салбарын сайд мэдээллээ. Ингэхдээ 1.4 их наяд төгрөгийн дийлэнх хувийг өмнө эхлүүлсэн төслүүдэд зарцуулна гэв.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-Зарим аймгийн төвийг хооронд холбох бүсчлэлийн замын эхний хөрөнгийг төсөвт тавьж байгаа. Авто замыг тойргоор тавьж холбож байж бүсчилсэн хөгжил бодитоор хэрэгжинэ.

Энэ бол эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх замууд юм гээд баруун бүсэд хилийн боомтууд руу чиглэсэн авто замыг нэн түрүүнд тавина. Жишээ нь, энд Цагаануур болон Арц суурийн боомт руу чиглэсэн, аялал жуулчлал болон хилийн ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх боомтын замуудын хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаад явж байна гэв.

Харин бусад, стратегийн ач холбогдол бүхий том замуудыг төсөвт дарамт учруулахгүйгээр, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавихгүй. Гадны хөрөнгө оруулалт, Дэлхийн банк болон АХБ-ны хөнгөлөлттэй зээл тусламж болон заримыг нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар тавина. Томоохон аж ахуйн нэгжүүдийг нийгмийн салбарт оруулж буй 1 хувийн татвараас нь чөлөөлж байгаа гэдгийг тодотгож байна. Дутуу тавигдсан замыг эс тооцвол дахиад төсөвт бусад замын асуудал орж ирэхгүй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top