x

Бан Ги Мүн Чингис хаан музейд лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээсэн билээ.

Бан Ги Мүн өнгөрөгч баасан гаригт манай улсад ирж, бямба гаригт “Чингис хаан” одон гардаж, “Чингис хаан” музей үзэж, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар зочилсон. Тэгвэл өчигдөр буюу ням гаригт “Чингис хаан” музейд “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэх нь-Монгол ба Солонгос” сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра тэргүүтэй гаднын зочид төлөөлөгчдөөс гадна улс төрийн зүтгэлтнүүд, бизнес, сайн дурын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Лекцийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нээсэн бол НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн лекцийнхээ эхэнд, өчигдөр тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү үйл явдал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд ололт амжилтаа хамтран ахиулах, цаг уурын асуудлаар үр дүнтэй арга хэмжээ авах, олон талт үзэл баримтлал, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхийн энх тайвныг дэмжих үйл явцыг тодорхойлсон чухал үед тохиож байгааг онцолсон байна.

Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан олдсоноо олзуурхаж байв. Тэр лекцдээ дэлхийн нийтэд тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд харилцаа, хамтын ажиллагаагаа эвслийн түвшинд хүргэх хэрэгтэй гэж үздэгээ тэмдэглэлээ.

Бан Ги Мүн үргэлжлүүлэн, “Өмнө нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтууд хүний сайн сайхан аж байдлыг дэлхий дахинд ихээхэн дээшлүүлсэн билээ. 2000 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтууд нь 2015 он гэхэд дэлхий даяар найман гол зорилтод хүрэх зорилгыг дэвшүүлж байсан. Туйлын ядуурлын түвшин 2010 он гэхэд хоёр дахин буурсан нь нэг тэрбум гаруй хүнд эерэг нөлөө үзүүлсэн асар их амжилт юм. Энэ хугацаанд тав хүртэлх насны хүүхдийн нас баралт болон эхийн эндэгдлийн түвшин мөн хоёр дахин буурсан. 1990 оноос хойш 2.1 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжид, 2.6 тэрбум хүн сайжруулсан усны эх үүсвэрт хамрагдсан боловч цаашид хийх ажил маш их байна. Өнөөгийн байдлаар, дэлхийн даяар ажиллаж буй хүмүүс болон тэдний гэр бүлийн 10 гаруй хувь нь өдөрт 1.90 ам.доллароос бага орлогоор амьдарч байна. Түүнчлэн жил бүр зургаан сая гаруй хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө эндэж, 2023 оны байдлаар, ойролцоогоор хоёр тэрбум хүн цэвэр, аюулгүй ундны усны хүртээмжгүй амьдарч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачиг, усны хомсдол нэмэгдэж байгаа тул энэ үзүүлэлт улам дордох магадлалтай. Өнгөрснийг эргэн харахад бид дэлхий нийтээрээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад санал нэгтэйгээр хүрэх замыг эхлүүлж чадсандаа бахархаж байна” гэв.

Тэрбээр лекцдээ 2030 оны зорилтот хугацаанд таван жил үлдсэн байхад нэг ч улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын бүх зорилгод хүрэх замдаа ороогүй байгааг дурдаад, 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “Дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” хэмээн дүгнэснийг цохон тэмдэглэсэн байна.

Түүний лекцээс анхаарал татсан өөр нэг сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхий даяар уг асуудалд санаа зовниж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэж байгааг сайшаалаа.

Үүнээс гадна эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг тууштай дэмжихээ илэрхийлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлын төлөө тэмцэхэд багагүй цаг хугацаа, эрч хүчээ зориулснаа тодотгов.

Лекцийн дараа танхимд ирсэн зочид түүнээс богино хугацаанд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн манай улсад өмнө нь хоёр удаа ирэхдээ өнөөдрийнх шиг Монголын ард түмэнд зориулан лекц уншиж байгаагүй тул энэ удаагийн лекцдээ ихээхэн олзуурхаж байгаагаа илэрхийлжээ . 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top