x

Нийслэлийнхнийг тэнгэр харж, зам засварын ажлыг зогсоолоо

Өнгөрсөн хоёр хоногт үргэлжлэн орсон цасны улмаас зам засварыг ажлыг зогсоож, ирэх хавар үргэлжлүүлэхээр болсныг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэв. Гэхдээ энэ шийдвэр тийм амар гарсангүй.

Тодруулбал, Энхтайваны гүүрээс тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замыг өнгөрсөн баасан гаригийн орой хааж, авто замын засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Энэ явцад замын тэгш байдал алдагдаж, долгион үүссэнийг иргэд олон нийтийн сүлжээнд зураг хөрөгтэй нь тавьж, шүүмжилсний дараа Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү, НЗХГ-ын дарга Б.Одбаяр болон бусад эвэртэн туурайтангууд газар дээр нь ажиллажээ. Замын хөлдсөн эсэхийг нүдээр үзэж, гараар имэрч, шүдээр мэрсний эцэст энэ шийдвэрт хүрчээ.

Ингэснээр өнгөрсөн найм, есдүгээр сард хичээл сургуулийн ажилтай давхцан эхэлж, бүтэн хоёр сар нийслэлчүүдийг гацаасан зам засварын ажил арай гэж зогслоо. Нэг ёсондоо нийслэлчүүдийг тэнгэр ивээлээ.

Харин Замын хөгжлийн газрын даргын хувьд овойж, товойгоод хөлдчихсөн замынхаа "тэгш бус байдал, үүссэн долгионыг" (бас их гоёоор хэлнэ ээ, тэрийгээ) засах хүндхэн ажил үлдлээ. Хэрэв нар гарвал, цас орохгүй бол засна даа л гэсэн байна. Гэвч өдийд нар гарлаа гарлаа гээд өдөртөө ч нэмэх хэм рүү орохоо больсон хойно юу л бол.

Ер нь бол шөнөдөө хасах хэм рүү орсон үед зам засварын ажил хийж болдоггүй гэдгийг зам тавьж байгаа компаниуд бол мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэвч хотын дарга Х.Нямбаатар "11 дүгээр сард багтаж зам засварын ажлыг дуусгана" гэж муйхарласаар байгаад хүний хөдөлмөр, төсвийн хөрөнгөөр тоглоод дуусгаж байгаа нь энэ ажгуу. Зам засах ч гэж дээ, байгаа зам дээрээ өнгөн хучилт хийгээд тэр нь хүйтэнд барьцалдахгүй хаван үүсээд, хонхойж гүдийгээд хөлдчихсөн л хэрэг шүү дээ.

Гэхдээ муу юманд ч сайн тал бий гэдэг. Хэрвээ Энхтайвны гүүрнээс шавж эхэлсэн цемент нь шөнөдөө хөлдөөд дошийчихоогүй бол Х.Нямбаатар дарга ирэх сарын 1 гэхэд зам байтугай Зайсангийн хуучин гүүрийг нураагаад, жинхэнээсээ "цусыг нь холих" байлаа. Одоо хоёр эгнээ гүүрэн дээрээ багтахгүй байгаа Зайсангийнхан нэг гүүрийг нь нураачихвал бүтэн баларна биз дээ. Аз болж тэнгэр хангай нийслэлчүүдийг ивээж, зам засварын ажлыг ирэх хавар хүртэл зогсоов шүү. Эсвэл "гүүрийн ажил тусдаа" гэж зүтгээд нэгмөсөн "цусыг нь холих" хүн юм болов уу?!

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 4 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 7 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 47 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 3 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 8 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 15 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 19 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 36 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 44 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 50 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 56 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 29 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 31 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 34 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top