x

Ч.Төгсдэлгэр: Хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу хийвэл хүүхэд бэртэж, гэмтэхгүй

Нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг стандартын шаардлага хангасан, үр ашигтай зохион байгуулахын тулд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 52 стандарт мөрдөгдөж байна. Үүний нэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандарт юм.

Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлж ажиллах асуудлаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Бидний хийсэн судалгаагаар нийслэлийн есөн дүүрэгт 1553 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 460 нь стандарт огт мөрдөөгүй бол 600 гаруй нь стандартыг 70 хувь хүртэл мөрдсөн гэсэн судалгаа байна. Тоглоомын талбайн стандарт хангагдаагүйн улмаас 2022 онд тоглоомын талбай дээр бэртэж гэмтсэн хүүхдийн тоо 1000 гаруй байсан бол 2023 онд энэ тоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн харамсалтай тоо баримт бий. Иймээс бид хүүхдийн тоглоомын талбайг төлөвлөхдөө насны онцлогоос хамаарч 06-23 сартай, 2-5 настай, 5 наснаас дээш хүүхдүүдэд зориулагдсан гэж 3 ангилсан. Бидний төлөвлөлт, стандартын дагуу хүүхдийн тоглоомын талбайг барьснаар бага насны хүүхдүүд насандаа тохирохгүй, шаардлага хангаагүй тоглоом дээр тоглохгүй. Хамгийн чухал нь хүүхдийн бэртэж, гэмтэх асуудал тодорхой хэмжээгээр буурна. Стандарт гэдэг бол бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хэрэгтэй, чухал ойлголт юм шүү” хэмээлээ.

Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай барих ажилд барилгын зөвшөөрөл өгөх явцаас нь эхлээд стандартад хяналт тавих, захиалагч, гүйцэтгэгч компаниуд стандартыг мөрдөх, эцэг, эх, иргэдийн зүгээс ч стандартад хяналт тавьж, мөрдүүлэх чиглэлд анхаарч байхыг албаны хүн онцоллоо. 

Хот байгуулалт, хотын стандартын газраас хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлагыг дараах байдлаар тогтоосон байдаг.

  • Хүүхдийн тоглоомын талбайн хүртээмжтэй байдал 50-100 ам.метр байна.
  • Ногоон байгууламж 20 хувиас багагүй.
  • Санамж болон мэдээлэх тэмдэг байршуулсан байна.
  • Хүүхдийг ажиглаж, харж хандах боломжтой. Хяналтын камер 10 метр радиуст байх хэрэгтэй зэрэг шаардлагыг тавьдаг байна.

Харин хүүхдийн тоглоомын талбай гадаргууны хувьд:

  • Хүүхэд тоглож байхад тээглэж, бүдрэхээргүй тэгш, хур тунадас тогтохооргүй байна.
  • Хүүхдийн тоглоомын талбай дахь тоглоом болон бусад тоног төхөөрөмжийг суурилуулсан анкер боолт, холбох хэрэгслүүдийн толгойг заавал далдлах ёстой.
  • Хатуу хучилттай гадаргуутай байхыг хориглоно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 28 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 34 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 42 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 47 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 10 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 14 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 32 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 40 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 46 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 51 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 24 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 26 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 30 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 37 мин Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байна 5 цаг 44 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top