x

“Шар дарцаг” аянд идэвхтэй оролцохыг уриаллаа

НЗДТГ-аас замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Шар дарцаг” аяныг эхлүүлжээ. Нийслэлийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын 315 сургууль, 656 цэцэрлэгт нөлөөллийн ажил, сургалтыг сарын турш зохион байгуулах юм.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир мэдээлэхдээ, “Үзэгдэх орчин хангалтгүй үед, ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар шар дарцгийн гэрэл ойлгогчийг 100-150 метрийн цаанаас хараад, хурдаа сааруулж, аюулгүй байдлыг хангадаг. Аян зохион байгуулахад тодорхой үр дүнгүүд гардаг. Энэ оны эхний 9 сард нийслэлд 669 хүүхэд осол өртөж, ослын улмаас 728 хүүхэд гэмтсэн. Эдний олонх нь явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож, гэр сургууль, хороолол дотор тоглож байгаад гэмтсэн байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хойш сургууль орчмын бүсэд 11 хүүхэд авто осолд өртөж, 7-15 насны 9 хүүхэд явган зорчигчоор хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртжээ. Иймд сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж буй жолооч нар, эцэг эх, иргэд анхаарал болгоомжтой байж, “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна. Шар дарцаг бариад явж буй хүүхэд, иргэдэд зам тавьж өгч, хариуцлагатай байхыг уриалж байна” хэмээв.

“Шар дарцаг” аяныг 2021, 2022 онд “Анхааралтай байвал аюул үгүй”, 2023 онд “Хамтдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” уриатайгаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагч нарт, 2024 онд “Хариуцлагатай жолооч” уриатайгаар хүүхэд, эцэг эх, жолооч нарт хандан зохион байгуулж байгаа юм.

НҮБ-аас 2021-2030 онд зам тээврийн ослын улмаас гарч буй нас баралтыг 50 хувиар багасгах зорилт тавьсан бөгөөд манай орны хувьд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх, эрүүгийн хариуцлагыг чангатгах тодорхой арга хэмжээг хэрэгжүүлж байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 18 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 20 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 20 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 22 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 23 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 24 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 27 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 2 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 2 цаг 28 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 2 цаг 28 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 2 цаг 29 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 2 цаг 29 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 2 цаг 30 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 2 цаг 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 4 цаг 37 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 38 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 4 цаг 39 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 4 цаг 40 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 4 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа 4 цаг 42 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top