x

Такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгоно

Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ явуулсан иргэнд 5000.000, ААН-д 50.000.000 төгрөгөөр торгох хууль үйлчилж эхлээд (2024.10.15) хоёр хонож байна.

Өнөөдөр нийслэлд албан ёсоор такси үйлчилгээ эрхэлж байгаа таван ААН-ийн 251 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Бүртгэлтэй такси үйлчилгээнд “Вип такси” ХХК, “Стар авто трэйд” ХХК, “ТБ сервис”, “Мөнх такси” ХХК, “Юбикаб бригада хоршоо” ХХК гэсэн таван компани багтаж байна. Одоогоор орон нутагт ААН-үүд бүртгүүлээгүй. Албан ёсны такси 2002 онд 3400 хүрч байсан гэсэн статистик мэдээлэл бий. ААН-үүд албан ёсны шаардлагаа хангаагүйн улмаас хасагдсаар байгаад одоо 251 такси явдаг болсон байна.

Такси үйлчилгээ эрхлэхэд тавигдах ерөнхий шаардлагуудыг тусгасан 2013 онд баталсан стандарт бий. Тус стандартад зааснаар такси үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь техникийн болон хүний нөөцийн чадавхтай байх ёстой. Тухайлбал, ААН-үүд мэргэшсэн боловсон хүчинтэй, татварын өргүй, засвар үйлчилгээ, угаалга хийх газартай, жолооч нь дүрэмт хувцастай, машин нь таних тэмдэгтэй, техникийн оношилгоонд хамрагдсан байх ёстой.

Такси компаниуд Авто тээврийн тухай хуульд зааснаар Нийтийн тээврийн бодлогын газартай харилцан тохиролцож үнийг нь тогтоодог. Одоо албан ёсны үнэ нь нэг километрийг 1500 төгрөгөөр тооцож байна. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-аас тогтоол гаргаж, такси үйлчилгээ явуулах зөвшөөрлийг ААН-д олгож, иргэнд олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөлтэй, төлбөр тооцооны хэрэгсэлтэй, таних тэмдэгтэй, зүүн талдаа жолооны хүрдтэй, зорчигч баруун талаар нь буух нөхцөлийг хангах зэрэг стандартын шаардлага байдаг. Тиймээс энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад "Зөв талдаа жолооны хүрдтэй такси үйлчилгээ нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан саяхан Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 28 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 34 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 42 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 47 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 10 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 14 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 32 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 40 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 46 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 52 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 24 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 27 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 30 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top