x

Тэтгэврийн дансанд нийтдээ 380 тэрбум төгрөг хуримтлуулна

Нийгмийн даатгалын багц хуулийн дагуу энэ оноос Тэтгэврийн даатгалын санд 2 хувийн хуримтлал үүсгээд байна. Иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлж, өргөжүүлэх зорилготой энэхүү хуримтлал нь жилийн эцэс гэхэд 380 тэрбум гаруй төгрөгт хүрэх тооцоо гарчээ.

Хуримтлал нь иргэдийн регистрийн дугаараар, нэрийн дансанд мөнгөн хэлбэрээр хадгалагдах талаар Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-аас мэдээллээ.

Хоёр хувийн хуримтлал нь 2029 он хүртэл хадгалагдах бөгөөд 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэд Хуримтлалын сангаас дээрх хуримтлалаа зарцуулах эрх нь нээгдэх юм. Энэхүү мөнгөн хуримтлалыг иргэд эрүүл мэнд, боловсролын үйлччилгээнд зарцуулж болно. Үүнд:

  • Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилт, төлөлтөд,
  • Эрүүл мэндийн даатгал, гадаад, дотоод дахь эмчилгээнд,
  • Сургалтын төлбөрт тус тус зарцуулах боломжтой.

Мөн 4 төрлийн хэрэгсэл болгох буюу оруулах боломжтой аж. Үүнд, банкуудад хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах, Засгийн газрын болон бусад газраас гаргасан баталгаат бондууд болон Төв банкны үнэт цаасыг богино хугацаанд худалдаж авах, Төрийн сан дээр эргэлтийн байдлаар хүүтэй байршуулах гэсэн 4 төрлийн хэрэгсэл болгох боломжтой байгаа.

Улсын хэмжээнд нэг сая орчим иргэн тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилгүйдлийн, эрүүл мэндийн даатгалын гэсэн 5 төрлийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлж байна.

Тэтгэврийн даатгалд 17 хувийн шимтгэл төлж байгаагаас 8.5 хувийг даатгуулагч цалингаасаа, мөн 8.5 хувийг ажил олгогч төлдөг. Энэ мөнгөнөөс 2 хувь буюу 17 хувиас 2 хувийг салгаад даатгуулагчийн мөнгөн хуримтлалын данс руу шилжиж орох юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 4 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 30 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 36 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 44 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 48 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 59 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 4 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 11 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 15 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 33 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 41 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 47 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 53 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 25 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 28 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 31 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top