x

Цаснаас хамгаалах хашааг “Тэрбум мод” хөдөлгөөнд ашиглах боломжтой

Японы “Цаснаас хамгаалах хашаа” төслийг хэрэгжүүлбэл автозамын салбар гэлтгүй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ч зөв зохистой ашиглах боломжтой юм байна.

Цаснаас хамгаалах хаалт хашлага нь зам дагуу тарьсан мод, суулгацыг цасан шуурга, хүчтэй салхи шуурганаас хамгаалж, хэвийн ургахыг нь дэмжих юм. Тус бүтээгдэхүүнийг ашиглан манай улсад тулгарч буй олон асуудлыг хамтран шийдэж болохыг тус төслийг санаачлагчид ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой уулзах үеэрээ тэмдэглэв.

ТНБД С.Батболд Японы бизнес эрхлэгчдийн нэг “Рикен коогёо” ХХК, Монголд хамтран бизнес эрхлэх “Монгол Эко констракшн”, “Бадрах булаг” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, төслийн зорилго, ач холбогдлыг сонирхон, замын эвдрэл гэмтэл, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд “Цаснаас хамгаалах хашаа”-г хэрхэн ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Японы Хоккайдо мужийн Riken буюу “Рикен коогёо” ХХК-ийг 1955 онд байгуулсан бөгөөд салхи, цасны хамгаалалтын хаалтыг төлөвлөлтөөс эхлээд үйлдвэрлэл, худалдаа хүртэлх шатанд хийж гүйцэтгэдэг байна. Тус хаалтыг ган хавтангийн материалаар, салхины хурд хүчийг сааруулах, замын аюулгүй байдлыг хангах, цасан шуурганаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг багасгах зорилгоор хийжээ. Японд өвөл хэдий дулаан ч Хоккайдо, Тоохокү, Хокүрикү зэрэг цас их унадаг бүс нутагт өвлийн турш замын аюулгүй байдлыг хангахад энэхүү хамгаалалтын хашлага, хавтанг ашигладаг байна.

Төслийн багийнхан “Цаснаас хамгаалах хашаа”-г манай улсад мөн адил зам, тээврийн салбарт цаснаас хамгаалах, замын эвдрэл гэмтлийг багасгах, жолоочийн аюулгүй байдлыг хангахад ашиглах боломжтойг танилцуулаад, хашлагыг мод, ган хослуулан хийдэг учир эдэлгээ удаан, чанар сайн, монголын байгаль цаг уурын өвөрмөц байдал, авто замын зохион байгуулалт, дэд бүтцийн бодлоготой уялдуулан хөгжүүлбэл олон талын ач холбогдолтойг онцолжээ. Тухайлбал, өвлийн улиралд манай орны ихэнх нутгаар цас орж шуурснаас орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон зам, даваа хаагддаг. Тэгвэл цаснаас хамгаалах хашаа нь замыг цас, салхи шуурганаас хамгаалах технологийн шийдэл болох судалгаа шинжилгээ, туршилтыг зарим аймаг, орон нутгийн удирдлагатай хамтран хийж байгааг тус яам мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан саяхан Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 3 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 2 цаг 29 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 2 цаг 35 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 2 цаг 43 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 2 цаг 47 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 2 цаг 55 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 2 цаг 58 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 3 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 11 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 3 цаг 15 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 4 цаг 32 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 4 цаг 40 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 4 цаг 46 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 4 цаг 52 мин Л.Модрич "Милан"-тай байгуулсан гэрээгээ сунгажээ 5 цаг 24 мин АНУ-д хийх Ши Жиньпиний айлчлалын товыг зарлажээ 5 цаг 27 мин "Старс" төвд гарсан гал түймрийг 09:50 цагт бүрэн унтраажээ 5 цаг 30 мин Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ 5 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан. Үүлшинэ, бороогүй 5 цаг 38 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top