x

О.Алтангэрэл: Авилгаас хураагдсан хөрөнгөөр сан байгуулж, эрүүл мэнд, боловсролд зарцуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2024.10.09) хэлэлцсэн зарим хуулийн төслүүдийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг хийжээ.

О.Алтангэрэл:

-Засгийн газрын хуралдаанд Авлигын эсрэг хуулийн төслийг танилцуулгыг хийлээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар, хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс  шлатгаалж авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрлээ. Оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан. Хилийн чанадад байгаа хууль бус мөнгө, хөрөнгө хэмжээг тоолно, хураана гэж ярихын оронд өөрсдийнхөө нүдэн дээр байгаа хоёр сая төгрөгийн цалинтай хэрнээ 200 сая төгрөгийн машин унадаг, гурван сая төгрөгийн орлоготой хэрнээ гурван тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байгаа.

Анхдагч хуулийн төсөл 40 гаруй зүйл 200 гаруй заалттай.  Дахиад хэлэлцүүлэг хийнэ, санал авна, УИХ-ын намрын чуулганаар амжиж хуулийн төслийг өргөн барина. Энэ хууль батлагдах юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо нотолж чадаагүй хууль бус хөрөнгө орлогыг хураах ёстой. 

-Авлигачдын хууль бус хөрөнгөд тооцоолол хийж үзсэн болов уу?

-Янз янзын тооцоонууд байна. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө орлого сүүлийн 6 жилд 15 тэрбум орчим төгрөг төсөвт төвлөрсөн байгаа.  Гэхдээ аудитын дүгнэлт үзэхээр олон их наядын хохирол байгаад байдаг. Олон их наядын хохирол байгаа гэдгийг бид ч мэдэж байгаа. УИХ-аар  хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь шинэ гишүүд, Авлигатай тэмцэх зоригтой байгаа байх. Ерөнхий сайд энэхүү хуулийн төслийг тууштай дэмжиж байгаа. Хууль батлагдаад хэрэгжээд эхэлбэл авлигаас хураагдсан хөрөнгөөр сан байгуулж, эрүүл мэнд, боловсролд зарцуулдаг болно.

Дээрээс нь авлигын мэдээлэгчийн тухай, Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан. Та авлигын гэрч болсон бол таны мэдээллийг нууцлая. Нотлогдоод авлигачдаас хөрөнгө хураагдвал тухайн хөрөнгийн тодорхой хувийг мэдээлэгчид өгье гэдэг төслийг танилцууллаа.

-С.Зориг агсны амь насаа алдсан хэргээр МАН маш олон жил улс төр хийлээ. Таныг алба хашиж байх хугацаанд хэргийн мөрдөн шалгалтанд ахиц дэвшил гарах уу?

-Энэ хэрэг илрэх ёстой. Энэ хэргээс гадна төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид хоёрын зогсч байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, түүний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа.

Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой. Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг. Хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой. Ийм учраас энэ хэрэг дээр анхаарал хандуулж ажиллана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top