x

Оны эхний есөн сард 96,900 тонн хүнсний ногоо импортолсон нь өмнөх жилийн мөн үеэс 40 хувиар өсчээ

2024 оны эхний есөн сарын гадаад худалдааны мэдээллийг Гаалийн Ерөнхий Газраас танилцууллаа. Мөн хугацаанд импортоор нийт 8.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор буюу 27.4 хувиар өссөн байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа, нэг хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.8 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлжээ.

Мөн импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд

  • машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.8 тэрбум ам.доллар буюу 20.4 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1.8 тэрбум ам.доллар буюу 21.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 1.2 тэрбум ам.доллар буюу 88.4 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 881.5 сая ам.доллар буюу 13.7 хувь,
  • авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.9 тэрбум ам.доллар буюу 21.8 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 765.9 сая ам.доллар буюу 8.9 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 453.7 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 84.9 хувь ногдож байна.

Манай улс дэлхийн 152 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос

  • БНХАУ-д 39.8 хувь;
  • ОХУ-д 24.6 хувь;
  • Японд 10.3 хувь;
  • БНСУ-д 4.1 хувь;
  • АНУ-д 4.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 83.4 хувийг эзэллээ.

Импортын барааны мэдээллээс харахад энэ оны эхний есөн сард 96.9 мянган тонн хүнсний ногооны импортолсон нь өмнөх оны мөн үеэс 40.2 хувиар өссөн дүн боллоо. Түүнчлэн импортын элсэн чихэр, ургамлын тосны 42-65 хувиар өссөн бол улаанбуудайн гурилын хэмжээ 9.9 дахин нэмэгджээ. 

Харин дурдсан хугацаанд 63.6 сая ширхэг өндөг импортоор авсан нь өмнөх оны мөн үеэс 56 хувь буурсан дүн юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 29 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 33 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 37 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 40 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 43 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 45 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 48 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 14 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 20 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 28 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 32 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 44 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 49 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 56 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 0 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 17 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 25 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 31 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top