x

"Яармагийн 23 дугаар хорооны иргэд, хүүхдүүд баас, шээсэн дээгүүр алхаж байна"

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт бохирын ус халих явдал дахин давтагдаж байгааг тус хорооны оршин суугч мэдээлжээ. 

Иргэн:

"Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт бохир хальж, хотын захиргааны шинэ байрны баруун талын орон сууцнууд болон 34 дүгээр сургууль руу явдаг зам, явган хүний зам, төв замаар урсаж байна. Хоёр хоногийн өмнө /2024.10.06/ бохир хальж Яармагийн төв зам дээр гол шиг урссан. Өнөөдөр бага зэрэг хатаж, дөнгөж сая хлорамин цацаад явж байна. Энэ байдал нэг биш удаа давтагдаж байна. Энэ хавьд төрийн өмчийн 34 дүгээр сургууль, 12 дугаар цэцэрлэг бий. Тус сургуульд 5000 орчим хүүхэд сурдаг. Хүүхдүүдийн ихэнх нь энэ бохир урссан замаар явдаг. Олон мянган хүүхэд, иргэд бохир үнэрлэж, баас шээсэн дээгүүр алхаж байна. Энэ чинь халдварт өвчний эх үүсвэр. Хүүхдээ гэртээ ариун цэвэр сахиулж, дархлааг нь дэмжсэн хэрнээ гадаа гараад бохир дундуур сургууль, цэцэрлэгтээ явж байна.

Уг нь Хангарди ордон дотор нийслэлийн дэд бүтэц хариуцсан инженер байх ёстой. Хотын бохирын шугам нь ачааллаа дийлэхээ больсон бол шинээр барилга барихаа болимоор байна. Хэрэв шинэ барилга барих бол дэд бүтцээ хангалттай шийдмээр байна. Эрүүл газрын хөрсөнд нэвчтэл бохир урсаж байгааг дахин давтмааргүй байна. Арга хэмжээ авч өгөөч" хэмээн хотын удирдлагуудад дамжуулсан байна.

Эх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.186.240)
    Соруулж зөөх ажлаа хийхгүй байгаа юм байна Яармагт нэмж барилга барих боломж байхгүй учир нь бохироо зайлуулж чадахгүй газар шүү !!! Бололжгүй!
    2024 оны 10 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 6 цаг 46 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 6 цаг 50 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 13 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 7 цаг 20 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 7 цаг 42 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 7 цаг 50 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 13 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top