x

ГССҮТ-д өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүллээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс Тайванийн “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулсан байна. 

Тус төвийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт тавих, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдав. 

ГССҮТ-өөс 2016 онд Тайванийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан сургалт хийж эхэлснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Тайванийн эмнэлгүүдэд сургаж чадавхжуулах болсон байна.

 

 

Тэгвэл энэ удаа Тайванийн “Tri-Service” эмнэлгийн M.D.PhD Shan Yueh Chang болон M.D. PhD Chih-hao Shen тэргүүтэй эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй хоёр баг Монголд ирж ажиллан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийн зааварчилгаа, эмчилгээний арга зүйн талаарх ажлын байрны сургалтыг хийж, хамтын үйл ажиллагааг өргөжүүллээ.

Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи юм.

Эх сурвалж: ГССҮТ 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 1 цаг 8 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 2 цаг 11 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 2 цаг 13 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 2 цаг 13 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 2 цаг 15 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 2 цаг 16 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 2 цаг 17 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 20 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 4 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 4 цаг 21 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 4 цаг 21 мин Монголын гандболын баг Азийн элсний наадамд эхний тоглолтоо хийлээ 4 цаг 22 мин Азийн элсний наадамд Монгол Улсаас 50 тамирчин, төлөөлөгч оролцоно 4 цаг 22 мин Прокурорын байгууллага 157 мянга гаруй зөрчлийн хэрэгт хяналт тавьжээ 4 цаг 23 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлж байна 4 цаг 23 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 6 цаг 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 6 цаг 31 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ 6 цаг 32 мин Эмээлтийн товчоогоор их хэмжээний халиун бугын эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ 6 цаг 33 мин Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа 6 цаг 33 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха...
Top