x

Бусдын фэйсбүүкийн зургийг ашиглан хуурамч зар нийтэлсэн этгээдийг эрүүгийн хэргийн яллагдагчаар татжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024 оны есдүгээр сарын 30-аас аравдугаар сарын 06-ны өдрүүдэд) 43,805 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 600 хэргийг хүргүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. 

Зөрчлийн шинжтэй 88,091 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 87,407 зөрчлийг шийдвэрлэжээ. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 86,467 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 940 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 70 иргэнд 21,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 200 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч долоо хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 40, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 177, сураггүй алга болсон хүн 96, шүүхээс даалгасан хүн 79, зөрчил үйлдсэн этгээд 35 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх:

- Өнгөрсөн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн “Т”-н фэйсбүүк хаягт түүний хувийн мэдээллийг ашиглан зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “З” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

- Мөн иргэн “Х”-ийн фэйсбүүк хаягийн нүүр зураг болон фэйсбүүк дэх бусад мэдээллийг ашиглан 2023 оны 10 дугаар сараас “H” гэх хуурамч фэйсбүүк хаяг үүсгэн цахим орчинд “Санхүү өгнө, авна”, “Нүцгэн зураг бичлэг зарна, чат бичээрэй...” гэх утга бүхий зарыг нийтэлж, нэр хүндэд халдсан гэх үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулж “М” гэгчийн хууль бус үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай энэ оны 10 дугаар сарын 04-ны өдөр прокурорын байгууллагад шилжүүлсэн.

- Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт байх ойгоос иргэн Ж нь энэ оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр “Шинэс” төрлийн хэрэглээний, хуурай 4,127 метр куб модыг бэлтгэж, сумын ойн санд 2.401.515 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

- Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” ургамлыг түүж бэлтгэн, 2.300.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

- Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, 11.637.223 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

- Завхан аймгийн Алдархаан сумын нутаг дэвсгэрт иргэн Б нь хууль бусаар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д орсон арц ургамал түүж, бэлтгэн 32.944.920 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

- Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Иргэнээс ийм орк байж болохгүй, урсгал сөрөөд” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч иргэн “Н”-ийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн үйлдэлд энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар жолоодох эрх хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 29 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 33 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 37 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 40 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 43 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 45 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 48 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 14 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 20 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 28 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 32 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 40 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 3 цаг 44 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 3 цаг 49 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 3 цаг 56 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 0 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 17 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 25 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 31 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 37 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top