x

Стартапуудыг дэлхийд гарахад нь дэмжиж ажиллана

Дэлхийн хэмжээний юникорн компанийг Монголоос “төрүүлэх” зорилгынхоо хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү хувийн хэвшлийн төлөөллийг баасан гараг бүр хүлээн авч, шийдэлтэй уулзалт зохион байгуулж байна.

Тухайлбал, “Рүүкий системс” ХХК, ICT групп, “Metacog” ХХК, “Номадик Бэйр Гэймс” ХХК-ийн төлөөллүүдтэй өчигдөр уулзаж, санал солилцов. “Рүүкий системс” компани нь ухаалаг зогсоолын систем бүтээсэн нь олон нийтийн хэрэглээнд нэвтэрч, амжилттай явж байгаа. Өгөгдлийг ашиглан, тендерийн нээлттэй систем бий болгох, Засгийн газрын 11-11 төвийн өгөгдлийн баазыг ангилж, олон нийтэд хүргэхээр төлөвлөж буй тэд яамтай хамтран мэдээллийн технологийн тэмцээн зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн, 76 охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд хүргэдэг ICT групп 2011 онд байгуулагдсан цагаасаа өдий хүртэл 400 гаруй бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, 3 сая гаруй хэрэглэгчдэд хүргэжээ. Тэд салбарын хүний нөөц, экспортын бүтээгдэхүүн гаргах асуудлыг сайдад уламжлаад, монгол хүний амьдралын чанарыг технологийн тусламжтайгаар сайжруулахыг зорьж, энэ чиглэлийн суурь систем, бүтээгдэхүүнүүд нэгдсэн стандарттай болох талаар санал солилцлоо.

Харин “Metacog”  хүний нөөцийн цогц систем бүрдүүлснийг Монголын топ 50 компани ашиглаж байгааг дуулгав. Платформыхоо англи хувилбарыг хийж, АНУ-ын зах зээлд гаргах зорилготойгоо салбарын сайдад дуулгаж, хамтран ажиллахыг хүслээ.

Энэ удаагийн уулзалтад ирсэн дөрөв дэх компани нь дэлхий даяар 50 сая татагдсан тоглоом үйлдвэрлэсэн “Номадик Бэйр Гэймс” ХХК юм. Тэд өнгөрсөн 5 жилд 150 гаруй тоглоом үйлдвэрлэсэнээс дөрөв нь олон улсад гарчээ.  Орлогоо АНУ-ын зах зээлээс бүрдүүлдэг тус компани Монголын хамгийн том юникорн компани болох зорилготой ажиллаж байгааг захирал Б.Төрболд тэмдэглэлээ. Тэрбээр дэлхийн тоглоомын зах зээлд маш их боломж байгаа ч эрсдэл их тул хууль эрх зүйн орчинд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг сайдаасаа хүсэв.

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Яам бол салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг бүрдүүлдэг төрийн захиргааны байгууллага. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийг өнгөрсөн 6 дугаар сард УИХ-аар батлуулсантай холбоотой дотоодын программ хангамжийн компаниудыг дэмжих, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, түүнийг дагаад чадварлаг боловсон хүчнийг бэлдэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, стартапуудыг дэлхийд гаргахад нь дэмжиж, хамтарч ажиллана” хэмээн онцолсныг тус яам мэдээлжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно саяхан “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 1 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 1 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 3 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 5 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 7 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 9 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 11 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 13 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 22 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 46 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 27 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 28 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 29 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 24 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 41 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 42 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 43 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 44 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 45 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top