x

Тамхины үйлдвэрлэлийн салбарт төрийн бодлого шаардлагатай байна

Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээнээс Монгол Улсын Тамхины үйлдвэр, худалдааны байгууллагуудын засаглалын ил тод байдлын судалгааг хоёр дахь удаагаа гаргалаа.

Манай улсын Тамхины үйлдвэрийн хөндлөнгийн үзүүлэлт (ТҮХҮ) индексийн оноо 2021 онд 38 байсан бол 2023 онд ямар нэгэн өөрчлөлтгүй, мөн 38 оноо байна. Энэ нь тус салбарт төрийн зохистой бодлого шаардлагатайг харуулж байгаа юм.

Судалгаагаар, Монгол Улс нь Тамхины хяналтын тухай суурь конвенцын 5 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэхэд ахиц дэвшилгүй, тамхины хяналтын хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, электрон тамхи, бусад шинэ бүтээгдэхүүнийг зохицуулах журам байдаггүй. Мөн тамхины үйлдвэрийг тухайн салбарын бодлого боловсруулахад шууд оролцуулдаггүй ч, Засгийн газар, үйлдвэр, худалдааны салбарын хоорондын харилцааны ил тод байдал хангалтгүй гэж дүгнэжээ.

Цаашид тамхины үйлдвэрлэл, худалдааны оролцооны индекс (TII)-ийн оноог сайжруулахын тулд ил тод байдлыг дээшлүүлэх, хууль эрх зүйн орчин болон шинээр гарч ирж буй бүтээгдэхүүний зохицуулалтыг бэхжүүлэх, тамхины татварыг нэмэх, салбарын нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглох, зөрчлийн эсрэг бодлого боловсруулах шаардлагатай байна. Тодруулбал, Засгийн газрын болон тамхины салбарын төлөөлөгчдийн уулзалт, хэлэлцүүлгийн хөтөлбөр, үр дүнг ил болгох нь хариуцлагыг сайжруулж, салбарын нөлөөг бууруулна. Мөн тамхины салбар улс төрийн намуудад, сонгуулийн сурталчилгаанд, Засгийн газрын төсөлд хандив өгөхийг хориглох хэрэгтэй. Бүх төрлийн тамхины бүтээгдэхүүнд ногдуулах онцгой албан татварыг олон улсын жишигт (жижиглэн худалдааны үнийн 70%) нийцүүлэн нэмэх нь хэрэглээг, салбарын нөлөөг багасгана. Тамхины салбарын эерэг имижийг бүрдүүлэх зорилготой нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг болон Засгийн газрын хуучин албан тушаалтнуудыг тамхины салбарт ажиллахыг хориглох хэрэгтэй. Электрон, халаадаг тамхи, усан яндан зэрэг бүтээгдэхүүнийг Тамхины хяналтын тухай хуульд багтааж, маркетинг, борлуулалт, татварын зохицуулалтыг хийх шаардлагатай. Ингэснээр Монгол Улс тамхины хяналтын бодлогоо сайжруулах боломжтойг Олон улсын эрүүл хотуудын холбооны Монголын сүлжээ мэдээллээ.

Тамхины хяналтын тухай суурь конвенцид нэгдсэн улс орнууд хөндлөнгийн буюу ТББ, олон нийтийн оролцоотой улс орнуудад 2 жил тутам хийдэг тус үнэлгээг манай улс 2021 онд анх хийжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 48 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 52 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 56 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 59 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 4 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 7 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 33 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 3 цаг 39 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 3 цаг 47 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 3 цаг 51 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 3 цаг 59 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 2 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 7 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 15 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 19 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 5 цаг 36 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 5 цаг 44 мин OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор барина 5 цаг 50 мин Монгол Улс анх удаа дэлхийн өвийн хорооны чуулганд гишүүний хувиар оролцож байна 5 цаг 56 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top