x

Орон нутгийн сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол цагдаад бүртгэгджээ

Гэрэл зургийн эх сурвалж: МРА агентлаг

Цагдаагийн Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр: 

-"Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдрийг аравдугаар сарын 11-нд зохион байгуулна. СЕХ-ны зөвшөөрөл олгох тухай 198 дугаар тогтоолоор сонгуулийн санал авах гурван байрыг шинээр нэмэгдүүлсэн. Одоо орон нутгийн сонгуульд 2,230 сонгуулийн санал авах байр ажиллана. Дээрх санал авах байруудад цагдаагийн байгууллагаас хамгаалалтыг зохион байгуулж ажиллана.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газрын даргын А329 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг зөрчлийг шалган шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байнгын штабын бүрэлдэхүүнийг есдүгээр сарын 16-наас ажиллуулж эхэлсэн. Энэ оны наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг хүртэл авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх талаарх лавлагааг цагдаагийн байгууллагаас нийт 19,239 иргэнд олгосон.

Есдүгээр сарын 25-ны 09:00 цагийн байдлаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 58 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнийг ангилж үзвэл зөрчлийн шинжтэй 49 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээлэл эзэлж байна. 

Эдгээр гомдол мэдээллийг орон нутгаар нь ангилж үзвэл:

  • Ховд аймагт нэг
  • Булган аймагт хоёр
  • Өвөрхангай аймагт нэг
  • Хэнтий аймагт гурав
  • Дорнод аймагт нэг
  • Сүхбаатар аймагт нэг тус тус гомдол мэдээлэл ирүүлжээ.

Гэмт хэргийн шинжтэй есөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэснийг танилцуулбал:

  • Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт хүргүүлсэн хоёр гомдол мэдээлэл.
  • Харьяалал, хуульд заасан үндэслэл журмын дагуу тагнуулын байгууллагад шилжүүлсэн нэг гомдол мэдээлэл.
  • Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй зургаан гомдол мэдээлэл бий. 

Нам, нэр дэвшигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, сонгуулийн штабт ажиллаж байгаа хүмүүс, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдол ирсэн. Ямар хүнд гомдол ирснийг хэлэх боломжгүй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 26 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 30 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 53 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 0 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 22 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 30 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 53 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top