x

О.Баасанхүү: Эрх мэдэл дутлаа гэж хэлэх эрх У.Хүрэлсүхэд байхгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Засгийн газрыг огцруулах асуудал УИХ-аар орох нь тодорхой болчихлоо. Х.Хаянхярваа гишүүн сая (өчигдөр орой) гишүүдээр гарын үсэг зуруулсан хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна?

-Миний байр суурь анхнаасаа тодорхой байсан, ямар нэг хоёрдмол утга илэрхийлж байгаагүй. Нэгдүгээрт ЖДҮ-ийн зээлийн асуудалд хариуцлага тооцох ёстой. Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Зээл авсан, өгсөн хоёуланд нь. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар сайдад хариуцлага тооцох боломжгүй. Өмнөх парламентын үед С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн барихад Үндсэн хуулийн Цэц хуралдаад “Сайдад хариуцлага тооцох боломжгүй. Засгийн газар кабинетийн зарчмаар хариуцлага хүлээх ёстой” гэдэг шийдвэр гаргасан. Тэр утгаараа би Засгийн газар огцрохыг дэмжиж байгаа.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны төсөвт хориг тавьсан. Төсвийн хуулийг бүхэлд нь хүчингүй болгох тухай хориг байсан. Монгол Улсын хуулиар арваннэгдүгээр сарын 15-ны дотор Төсвийн хуулийг батлаад арванхоёрдугаар сарын 20-нд үлдэгдэл төсвөө татаад, нэгдүгээр сарын 15-нд шинэ төсөв нээгддэг. Тэгэхээр шинэ төсөв нээгдэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн. Дээр нь Төсвийн хуульд хориг тавьсан үндэслэл зөв үү, буруу юу гэдэгт хариулт өгөх үүрэг нь Засгийн газарт байгаа. Гэтэл өнөөдрийг хүртэл Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч тэр төсвөө хамгаалаагүй. Харин ч хоригийг хүлээж ав гэж байна. Авч болно л доо. Гэхдээ авах ямар үндэслэл байна? Тухайлбал, УИХ-ын гишүүн болгон найман тэрбум төгрөг тойрогтоо авсан гэж Ерөнхийлөгч хэлсэн. Би аваагүй. Үүнийгээ би өнөөдөр Ерөнхийлөгчид маш тодорхой хэлсэн.

-Сангийн яаманд тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын талаар санал өгөөгүй юу?

-Миний хэлээд байгаа найман тэрбумаар санал өгөөгүй. Би ер нь мөнгөн дүнгээр санал өгдөггүй. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд хууль санаачлах эрхтэй. Жишээлбэл энд миний гарт БСШУСЯ-ны төсөв байна, 100 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт тавьсан байна. Төсвийг нэн шаардлагатай, шаардлагатай, тэвчиж болох гэж гурав ангилдаг. Нэн шаардлагатай гэдэг төсөв чинь найман тэрбум биш байхгүй юу. Ингэж гуйвуулж, УИХ-ын гишүүний нэр төрд халдаж болохгүй. УИХ-ын гишүүн “Бүх ард түмний элч байна” гэж тангараг өргөдөг. Ард түмний элч болж байгаа хүнийг “Албан тушаалаа ашиглаж өөртөө давуу байдал олж байна” гэж хэлсэн нь ЕТГ-аас хийж байгаа гүтгэлэг гэж би хувьдаа бодож байна. Тиймээс найман тэрбумыг гаргаж өг гэж би хэлсэн.

-Үүнээс болоод Ерөнхийлөгчийн хориг үндэслэлгүй гэж та хэлж байгаа юм уу?

-Үгүй ээ, ганц энэ биш. Дээрээс нь төсвийн талаар олон нийтийн сүлжээгээр явсан шүүмжлэлүүдийг хууль зүйн үндэслэл болгож хориг тавьсан. Жишээлбэл, “26 гишүүн төсөв баталсан” гэлээ. 26 байсныг нь нотол л доо гэхээр нэг сэтгүүлчийн яриа л байгаа байхгүй юу. “Сая танхимд 26 гишүүн сууж байсан. Та яагаад бусдын өмнөөс кноподсон юм бэ?” гэж асуухаар нэг “Оюунхорол гишүүн үүдэнд сууж байсан болохоор нь би кнопыг нь дарчихсан юм аа” гэж. Кноподсон нь зөв гэж би хэлээгүй, 26 гэдэг тоогоо л нотлох ёстой. Хууль зүйн баримт, нотолгоон дээр үндэслэж хориг тавина уу гэхээс нэг УИХ-ын гишүүний үг, сэтгүүлчийн яриан дээр тулгуурлаж хуулийн хориг тавьдаггүй юм аа.

-Тэгсэн байлаа гэхэд Сангийн сайд, Ерөнхий сайд хоёр яагаад төсвөө хамгаалахын оронд “Хоригийг ав” гэж байгаа юм?

-Харин мэдэхгүй. Би хувьдаа энэ хүмүүс албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж байна гэж ойлгож байгаа. Жишээ нь Монгол Улсын хуулийг Үндсэн хуулийн Цэцэд өгөхөөр хууль баталсан УИХ-аас томилогдсон төлөөлөгч хуулиа хамгаалах үүрэгтэй мэтгэлцээнд ордог. Түүнээс биш баталсан хуулийнхаа эсрэг явдаггүй.

-Хоригийн хэлэлцүүлэг дээр Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр хоёулаа ирээгүй гэсэн. Тэгэхээр “Хоригийг ав” гэдэг үгийг хэзээ, хаана хэлсэн юм бэ?

-Хүлээж ав гэж хэлээгүй байж болно. Аливаа юм үйлдэл, эс үйлдлээрээ илэрдэг. Эс үйлдлээрээ зөвшөөрч байна гэж би харж байна. Хориг хэлэлцэж байхад Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр ирэхгүй байна гэдэг нь “УИХ хоригийг хүлээж ав” гэсэн үг. Хамгийн сүүлд жишээ нь Монгол Улсын сайдыг томилох асуудал хэлэлцэж байхад ЗГХЭГ-ын сайд, Ерөнхий сайд хоёр байгаагүй. Энэ бол Засгийн газар ажиллах чадамжгүй болжээ гэдгийг харуулж байгаа юм. Тийм учраас энэ Засгийн газар огцрох нь зүйтэй юм байна гэж би харж байна.

Маш олон асуудал байна даа. Зам тээврийн яаман дээр хүний амь нас хохирсон. Салбарын сайд нь хариуцлага үүрсэн. Гэтэл араар нь тэнд ажиллаж байсан дэд сайд, төрийн нарийнаа Засгийн газрын зөвлөх болгоод татаад аваад ирсэн, одоо Засгийн газарт зөвлөх гээд сууж байна шүү дээ. Энэ хариуцлага үүрч байгаа хэрэг мөн үү? Зөв юм уу?

-Засгийн газартай хариуцлага тооцож болно л доо. Хоёр сайдтайгаа цуг унаг. Гэтэл УИХ дотор байгаа нөгөө зээл завшсан 13 гишүүнд ямар хариуцлага хүлээлгэх юм бэ?

-УИХ дээр ЖДҮ гэж байхгүй. УИХ-ын зарим нэг гишүүн ЖДҮ-ийн зээлд хамрагдсан, хууль хяналтын байгууллага шалгаж байгаа, хувь хүмүүс нь өөрсдөө хүсэлтээ өгөөд огцрох ёстой. Энэ бол УИХ-ын биш, хувь улстөрчдийн асуудал. УИХ-ын тухай хуулиар зөвхөн хуулийн байгууллага хэргийг шалгаж тогтоогоод огцруулах санал оруулж ирвэл огцруулдаг, эсвэл хувь гишүүд өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд чөлөөлөгдөж болдог. Ийм л хоёр зам байгаа. Би өөрөө хуульч хүн учраас хуулийн хүрээнд асуудлыг ярих ёстой.

-УИХ-ын бүх гишүүдэд халдаагаад нийтээр “огцор” гэж болохгүй гэсэн үг үү?

-Тийм шүү дээ. Би жишээ нь ЖДҮ-ийн зээл аваагүй.

-Тэгвэл МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад УИХ-ын даргыг огцруулах саналаа Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэв? Энэ хүнтэй яг юуны төлөө хариуцлага ярьж байна гэж та бодож байна?

-Тэр бол тэдний намын дотоод асуудал. МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэр буруу, зөв, тийм ийм байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлэх эрх надад байхгүй.

-Сайдынхаа ажлыг өгсөн Б.Батзориг нь М.Энхболдын фракцийн хүн юм шиг байна. Тэгээд Б.Батзоригийг сайдаас нь огцруулаад, УИХ-ын гишүүнээр нь аваад үлдчихсэн юм биш үү?

 -Би тэр фракц энэ тэрийг нь мэдэхгүй. Анх энэ Засгийн газрыг байгуулахад л би маш тодорхой хэлсэн. “У.Хүрэлсүхээ, чи дан дээлтэй хүмүүсээ оруулж ирээч ээ. УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулснаараа эргээд УИХ-ыг муухай харагдуулна шүү, давхар хариуцлагын асуудал үүснэ шүү” гэдгийг тухайн үед хатуу хэлсэн. Хамгийн сүүлд Зам тээврийн хөгжлийн сайдыг томилоход бас маш хатуу анхааруулсан.

-Я.Содбаатарын томилгоон дээр үү?

-Тийм. Яах гэж наад хүнээ томилж байгаа юм бэ. УИХ-ын гишүүдэд давхар дээл өмсүүлэхээ болиоч ээ гэж хэлсэн. Би эд нарт зөндөө хэлдэг.

-Хэрвээ Б.Батзоригийг чөлөөлөөд, Я.Содбаатарыг ч чөлөөлөөд явчихсан бол өнөөдөр УИХ тар, барь гэдэг нөхцөл үүсэхгүй байсан юм биш үү? УИХ өөрөө л Б.Батзоригийг шалгуулахгүй, түдгэлүүлэхгүй гэж хамгаалсан шүү дээ.

-УИХ хамгаалаагүй, МАН хамгаалсан. Тухайн үед хурал хийхдээ АН-ын гишүүд болон намайг оруулаагүй, шөнийн 22 цагт хуралдсан. Би тэр үед Ерөнхий сайдыг нь дуудаж ирээд маш тодорхой хэлсэн. Танай намын Ерөнхий намын бичгийн дарга чинь ЖДҮ-ийн зээлд холбогдчихжээ. Та нар намын даалгавраар үүнийг хийсэн байна. Одоо ч гэсэн Байнгын хорооны хурал гэдэг жүжгийг яах гэж хийж байгаа юм. Намаараа аваад үлдлээ шүү гэж. Санал хураалт явуулахад танхимд 47 гишүүн байсан, долоо нь сөрөг хүчин байсан. Хэдий нууц санал хураалт байсан ч энэ долоон хүн дотор МАН-ын талд кноп дарсан нэг ч хүн байхгүй. Тиймээс энэ бол МАН-ын асуудал. УИХ-ын гишүүд гэхээр намайг хүртэл оруулаад байна шүү дээ.

-Засгийн газар огцорлоо гэж бодъё. Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд энэ 65 хүнээс хорь илүү гуч шахуу хүн сайд хийгээд үзчих шиг боллоо. Одоо үлдсэн дээрээ л ажиллана шүү дээ. Өөрчлөлт гарах болов уу?

-Одоо МАН, АН гэж байхаа болсон. Бүлэглэлүүд төрийг барьж байна. Тэд эдийн засгийн маш том дайн хийж байна. Тавантолгой, IPO, төмөр зам, нүүрс гээд зовлонтой өчнөөн асуудал тэдэнд байна. Хэн нь түүн дээр ноён суух вэ? гэдэг асуудал. Хоёрдугаарт гаднын тусгай албад түүнийг нь өөгшүүлж байна.

-Яаж?

-Нэг л жишээ хэлье. Гэгээн цагаан өдөр хүн хулгайлах гээд яваа биз дээ. Тэр чинь Монголын тусгай албад болоод хоёр хөршийг үл тоож байгаа л хэлбэр шүү дээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг үл тоож байгаа хэлбэр. Шуудхан хэлэхэд гаднын байгууллагуудад атгуулчихсан л байгаа биз дээ. Би бас хоёр удаа парламентад сонгогдсоны хувьд аливаа зүйлд хөнгөж хандаж, хазайхад нь түлхэж, алдаан дээр нь бүжиглэмээргүй байна. Тийм учраас Ерөнхийлөгчид ч, Ерөнхий сайдад ч, УИХ-ын даргад ч хэлж байсан. Жижиг алдааг бол засаад, цэгцлээд явах ёстой. Том алдааг солих ёстой.

-Сая ЖДҮ-ийн хэрэг мандсаны дараа Ерөнхий сайд нэг том мэдэгдэл хийсэн шүү дээ. Энэ төрийг цэвэрлэе гэтэл эрх мэдэл дутаад байна гэж?

-Эрх мэдэл дутаад байна гэдэг үгийг ганцхан би хэлэх эрхтэй. Женко хэлэх эрхгүй, С.Эрдэнэ хэлэх эрхгүй, У.Хүрэлсүх хэлэх эрхгүй. Ганцхан би хэлэх эрхтэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл би МАХН-ыг төлөөлж парламентад сонгогдсон. Гэтэл намыг маань нэг хүн хулгайлаад авчихсан. Тэгээд намын бодлого ярих эрхгүй, намын даргын бодлого дамжуул, даргадаа хайртай гэж хэл, даргыг шүт гэж байна. Үгүй гэж хэлэнгүүт бүх хэвлэл мэдээллийг миний эсрэг болгосон. Энэ бол ганцаардал, эрх мэдэлгүй байдал. Надаас бусад нь өөрийн гэсэн намтай, бүлэгтэй, цэрэг цагдаатай, эрх мэдэлтэй, хамгаалалттай. Эрх баригч намын гишүүн Ж.Мөнхбатын зөвлөхийг хүн зодчихсон гэнэ. Эрх баригч намын биш Баасанхүүг хоёр, гурван удаа зодсон шүү дээ. Гишүүн нь зодлоо, иргэн нь зодлоо, ямар ч хариулт байхгүй. Тэгэхээр нь хүмүүс “Баасанхүүг зодож л байг уу” гэж шоолоод л. Энэ бол Монголын төрийг, төрийн түшээг ганцаардуулж байгаа хэлбэр.

-Та намын тамгаа Н.Энхбаярт алдчихсан юм уу?

-Н.Энхбаяр гэдэг хүн одоо хүртэл надад тамга өгөөгүй. Шүүх хуулийнхан нь энэ хүний талд ажиллаад байна шүү дээ.Намын хурал хийж байхад нэг ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага ирээгүй. Намын ядарсан гишүүдийг зодож нүдэж байхад хэн ч мэдээлээгүй. Таньдаг хоёр дүүг гуйсан. Гэтэл тэр хоёр маань “Таны мэдээллийг манайх бодлогоор дамжуулахгүй гэнэ ээ, уучлаарай. Ажилтайгаа үлдье” гэсэн. Ганцаардаж байна, шүдгүй байна гэдэг үгийг би ч хэлэх эрхгүй. Гэхдээ хэлж болно. Харин У.Хүрэлсүх, Женко, М.Энхболд, С.Эрдэнэ гэдэг хүмүүс хэлэх эрхгүй. Ардаа намтай, бүлэгтэй, хууль хүчний байгууллагатай. Гэтэл энэ хүмүүс харагдаж байгаа шигээ байж чадахгүй байна.

-Ядаж л Ерөнхий сайд нь цагдаагаа шахахад ЖДҮ-ийн зээлийн хэргийг дор нь шийднэ биз дээ?

-Гишүүний байна уу, иргэний байна уу, хамаагүй. Хамгийн гол нь үнэн мөнөөр нь шийдэх ёстой. Шийдэж чадахгүй бол хууль хүчний байгууллагадаа хариуцлага тооц л доо. УИХ-д хамаагүй шүү дээ. Иргэн Дорж байна уу, их хурлын гишүүн байна уу, хамаагүй. Гишүүн байсан ч шалгаад шүүх рүү нь явуул. Гэтэл өнөөдөр шүүхээр шийдэгдсэн, хуулийн байгууллагаар шалгагдсан хүн хаана байна. Хууль хүчний байгууллага дотор парламентад хамааралтай байгууллага нэг ч байхгүй. Шүүх, цагдаа, прокурор бүгд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт байна. Шүүгчийг томилоход бид сонсоод л өнгөрдөг шүү дээ. Сая жишээ нь н.Соёмбо-Эрдэнийг томилоход би чуулганы танхимд ороо ч үгүй. Яах юм, хаданд хашгирсантай л адил байгаа байхгүй юу. Бүх эрх мэдэл өөрсдөд нь байна. Ийм байхад ажлаа хийж чадахгүй бол хохь чинь гэж хэлье. Тэд хийж чадахгүй бол бид хийнэ. Бид олуулаа болоод орж ирнэ. Би энэ ажлыг зохион байгуулна. Зохион байгуулахын тулд намын шинэчлэлээ хийгээд явж байна.

-Д.Хаянхярваа гишүүний бланк дээр гарын үсэг зурсан гишүүдийн дунд та бий юу?

-Би зураагүй.

-Эхнээс дэмжсэн гээ биз дээ. Гарын үсэг зураагүй мөртлөө дэмжсэн гэдгийг би бас сайн ойлгохгүй байна л даа?

-Би зүгээр зарчим ярьж байна. Би өөрийн гэсэн зарчимтай, бодолтой, зорилготой. 2020 онд УИХ-ын гишүүн болох нь миний мөрөөдөл биш. Би XXI зууны хөгжил рүү нь авч явах амбицтай хүн. Тийм учраас өнөөдрийн энэ гарын үсэг зурах гэх мэт жижиг юм ярих, зураад явах ч сонирхол алга. Өмнөх Засгийн газрыг огцруулахад Баасанхүү чи байгаагүй гээд л бас баахан хүмүүс хашгираад байсан. Би баймаар байсан. Даанч эрүүл мэндийн шалтгаан байсан учраас ирж чадаагүй. Гэхдээ би байсан бол огцруулахгүй гэдэг дээр хатуу зогсох байсан. Үүнийгээ ч хэвлэлээр хэлсэн. Огцруулахаас зугатаасэн гэсэн байхгүй юу, намайг. Би огцруулахаас зугтаагүй. Харин ч огцруулахгүй гэж хэлэх байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад ч би огцруулахгүй гэж кноп дарсан.

-Яагаад?

-Яагаад гэвэл асуудал нь нэг намд байгаа учраас, нэг хулгайчийг нөгөө хулгайчаар солих л хөдөлгөөн хийх учраас би эсэргүүцсэн.

-Одоо ч гэсэн тийм хөдөлгөөн л болох юм биш үү? Огцрууллаа гэхэд юу дээрдэх юм?

-Мэдэхгүй. Урьдчилаад тийм, ийм байна гэж хэлэх хэцүү шүү дээ. Өнөөдөр огцруулах хүсэлтээ өглөө л гэж байна. Орой нь ойлголцоод, тохиролцоод явах ч юм бил үү, бид мэдэхгүй. Айлын эхнэр, нөхөр хоёр зодолдохоор “эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэдэг дээ. Яг л бие биенээ алж байна даа гэхэд өглөө нь эвлэрчихсэн, өмөөрч очсон ах дүүгээ хөөж туудаг. Эд нарын хэрүүл яг л түүн шиг, хошин шог санагддаг. Гэхдээ би У.Хүрэлсүхийн Засгийн газарт маш их сэтгэл дундуур байна. Тийм учраас энэ хэвээр нь цааш нь явуулж болохгүй ээ л гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ 4 цаг 12 минутын өмнө Япон улсаас 233 сая ам.долларын зээл авна 4 цаг 19 минутын өмнө Монгол бөхөнгийн тоо толгой өсөж 8500-д хүрлээ 4 цаг 24 минутын өмнө ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй 4 цаг 33 минутын өмнө Хөл хорио Английн спорт дахь жендерийн зөрүүг дахин илчиллээ 4 цаг 46 минутын өмнө “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъе” уриан дор нэгдэхийг уриалж байна 6 цаг 58 минутын өмнө Д.Чойжамц: Бурхан багшийн айлдварт та өөрөө өөрийнхөө аврал шүү гэж байдаг 7 цаг 17 минутын өмнө Дахин 10 хүнээс коронавирус илэрлээ 9 цаг 3 минутын өмнө Хүн төрөлхтний аюул 10 цаг 39 минутын өмнө Х.Тэмүүжин: 10 тэрбумын барьцаа шаардсан шүүгч албан тушаалаасаа зайлуулагдах ёстой 11 цаг 42 минутын өмнө "НДШ төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгохгүй" 20 цаг 47 минутын өмнө Модерна компани "Ковид-19" эсрэг вакцины зөвшөөрлөө авахаар хүсэлтээ гаргалаа 21 цаг 3 минутын өмнө Оросын гурвал: COVID-19-ийн анхны гурван вакцины ОНЦЛОГ ба ЯЛГАА 22 цаг 29 минутын өмнө АН: Хувь хүний эрхээ эдлэх боломжийг хуулиар баталгаажуулна Өчигдөр 17 цаг 31 минутад Гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай, савандаж угаахыг зөвлөж байна Өчигдөр 15 цаг 51 минутад “COVID-19”-тэй тэмцэхэд зөв бодлого чухал Өчигдөр 15 цаг 31 минутад Ядуу байх тусам удирдахад амар Өчигдөр 14 цаг 51 минутад Хуульч Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага болсон Өчигдөр 14 цаг 44 минутад МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн төсөвт тависан хоригийг хүлээж авахгүй гэв Өчигдөр 14 цаг 38 минутад The Crown цуврал ба яагаад хатан хааны амьдралыг үзэх хэрэгтэй вэ? Өчигдөр 14 цаг 22 минутад
iИх уншсан
Төсвийн хоригийг парламент эсэргүүцсэн ч иргэд дэмжинэ Улсын онцгой комисс биднийг гөлөг шиг төөрүүлж байна Коронавирусийн голомт болсон “УБТЗ”-ын дарга Д.Жигжиднямаа Г... Амар тайван байх нь амьдралын зорилго Х.Тэмүүжин: 10 тэрбумын барьцаа шаардсан шүүгч албан тушаала... Ерөнхийлөгч хориг тавих тухай бичгээрээ Сангийн сайдаас “ам ... Архи зарах уу, эс зарах уу... Жижиг улс том зорилготой байх ёстой С.Амарсайхан: Татвар нэхэж, дарамтлах байцаагчдаа тат, зогсо... Хөл хорионы дэглэмийг бууруулж хугацааг сунгалаа Хуульч Б.Баяраа: Үндсэн хуулийн Цэц улс төрийн захиалга биел... Ядуу байх тусам удирдахад амар Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулиудаа татан ав... Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгч алдаагүй юм хийж болдоггүй л юм б... "Хонгилын цаадах хонгил" илчлэгдэв үү "НДШ төлдөггүй албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олго... Бага градустай согтууруулах ундааг борлуулах шийдвэрийг Хоты... Ерөнхий сайд хөл хорионы үеийг гэр бүлээрээ аз жаргалтай өнг... Сэлэнгэ мөрөнд хоёр иргэн автомашинтайгаа живж нас баржээ Диего Марадонатай салах ёс гүйцэтгэх үеээр шүтэн бишрэгчид н...
Top