x

Хангарди ордны барилга, эд хөрөнгийг 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлжээ

Нийслэлийн захиргааны Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэнтэй холбоотойгоор Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл Хангарди ордны барилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас НИТХ-д танилцуулжээ.

Хангарди ордон болон газрын үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэсэн байна. Тухайлбал, 2018 онд НИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч, үнэлгээ хийлгэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 2022 онд дахин хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Хоёр дахь удаагийн үнэлгээг хийлгэхээс хоёр жилийн өмнө буюу 2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зэрэг Нийслэлийн засаг захиргааны байруудыг нэгтгэн Яармаг дахь шинэ цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарсан. Хангарди ордныг дуудлага худалдаагаар хувьчилахаар болж, нийслэлийн өмчөөс хувьчлах тогтоолыг НИТХ-аас гарган хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан байдаг.

Өмч хувьчлах комиссоос дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоож байжээ. Гэвч 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд зарлагдсан байсан дуудлага худалдааг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм байна. 

Өмнө нь хоёр ч удаа хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хэт бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлэх болсонд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Ж.Батбаясгалан:

-"Хоёр жилийн өмнө бараг 80 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан обьектыг бид шилжүүлж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар гарч буй тогтоол шийдвэрийн томъёоллыг өргөн барихдаа иргэд, олон нийтэд сайн таниулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй.  Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байгаа мэт ойлголтыг иргэдэд өгч болохгүй. НЗДТГ хөрөнгө гаргаж хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр энэхүү обьектыг балансаас балансад буюу нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх саналыг би Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл болон нэгдсэн хуралдаан дээр дахин дахин хэлж байгаа” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 7 цаг 30 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 7 цаг 34 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 7 цаг 57 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 8 цаг 4 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 8 цаг 26 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 8 цаг 34 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 8 цаг 57 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна
Top