x

АНУ руу нислэг үйлдэхэд аюулгүй байдлыг хангах олон улсын шалгалтад хамрагдаж байна

Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын USAP-CMA хөтөлбөрийн дагуу нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтад амжилттай хамрагдлаа.

Ингэснээр манай улс олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох боломжтой болсныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа мэдээлэв.

Улмаар ICAO-гаас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж, шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, УИХ батлаад буйг дуулгалаа.

Олон улсын байгууллагын нисэхийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны аудитын шалгалтын дагуу мөн Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд “Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт, мэдээлэл болон түүнд хамаарах АНУ-ын аюулгүй байдлын эмзэг мэдээлэл солилцох тухай гэрээ”-г ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа болон АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамны Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны дэд дарга Гари Ренфроу нар энэ оны 4 дүгээр сарын 26-нд байгуулсныг мөн мэдээллээ.   

Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд байгуулагдан орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна. 

АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх “The Wicks Group Consulting” компаниас 9 хүний бүрэлдэхүүнтэй баг мөн энэ оны 6 дугаар сард Монгол Улсад ирж, ИНЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, IASA-гийн аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлээд байна.

Түүнчлэн алсын зайд буюу АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр ширхэг “Боинг-787-9 Dreamliner” агаарын хөлгийг МИАТ ТӨХК оруулж ирсэн. Эдгээр хөлөг нь холын зайны, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэлтэй аж.

Олон улсын үйл ажиллагааны аудитын болон аюулгүй ажиллагааны 3 үе шаттай шалгалтын үйл явц, дүн болон хоёр талын харилцан хамааралтай холбоотойгоор одоогоор манай улсаас АНУ руу шууд нислэг үйлдэж эхлэх хугацааг товлох, тодорхой хэлэх боломжгүй байгааг хэллээ.

ИНЕГ-ын удирдлага олон улсын нислэгийн чиглэл, нислэг үйлдэх давтамж нэмэгджээ. Тодруулбал:

  • Монгол Улс, БНСУ-ын хооронд 7 хоногт нийт 75 нислэг буюу өдөрт дунджаар 12 нислэг,
  • Монгол-Японы хооронд 7 хоногт 20,
  • Монгол-Турк улсын хооронд 7 хоногт 8 нислэг үйлдэх эрх зүйн боломжийг бүрдүүлжээ.  

 

​​​​​​​Манай улсад анх иргэний агаарын тээврийн салбарт төрийн өмчит “МИАТ” компаниас гадна “Хангарьд”, “Аэро Монгол” зэрэг хувийн хэвшлийн оператор, нислэг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүд орж ирснээр, өнөөдөр манай улсад иргэний агаарын тээврийн 12 компани 60 гаруй онгоцтой, агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жендэрийн бодлогоос бодит үйл хэрэг рүү шилжих цаг ирснийг онцлов саяхан Хогийг эрчим хүч болгон хувиргах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно 2 мин “Цагаан алт-2025” хөдөлгөөний хэрэгжилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцлээ 3 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 3 мин “Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ 5 мин Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 7 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 9 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 11 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 13 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 15 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 24 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 48 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 29 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 30 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 31 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 26 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 43 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 44 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 45 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 46 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top