x

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав

УИХ-ын Хиймэл оюун, их өгөгдлийн лобби бүлгийн гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Ж.Золжаргал, С.Лүндэг, О.Номинчимэг, А.Ундраа, Д.Энхтүвшин нар Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Болгар Улсад наймдугаар сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулсан хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад Монголын баг оролцож, мөнгөн медаль хүртсэн аж. Түүнчлэн есдүгээр сарын 8-12-ны хооронд Саудын Арабын Хаант Улсад болсон хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад оролцсон нэг сурагч алт, нэг сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тус бүлгийн гишүүд дээрх олимпиадад оролцсон сурагчдад баяр хүргэн, эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хиймэл оюуны салбарын түүчээлэгчид болохыг хүслээ. Мөн удирдан бэлтгэсэн багш нарын оролцоо, заах арга барилыг онцолж, энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Уулзалтаар тус бүлгийн гишүүд төрийн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглан илүү ухаалаг, үр дүнтэй болгох, нийгмийн тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар багш сурагчидтай ярилцсан юм. Тухайлбал, нийслэл хотын түгжрэл, агаарын болон хөрсний бохирдол зэрэг асуудал, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцов.

УИХ-ын гишүүн Ч.Анарын зүгээс Монгол Улс цаашид хиймэл оюуны судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, оюутан, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөгжилд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Мөн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн түвшинд хиймэл оюун ухааны чиглэлийн хичээл, сургалт, төслүүдийг хэрэгжүүлж, тэдний шийдлийг улс оронд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, турших, оролцоог хангаж ажиллах нь оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжихэд чухал алхам болохыг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 6 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 12 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 13 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 17 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 21 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 24 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 29 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 32 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 3 цаг 58 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 4 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 12 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 17 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 25 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 28 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 33 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 40 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 4 цаг 44 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 2 мин Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ 6 цаг 10 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top