x

Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын удирдлагуудтай аймгийн Засаг дарга уулзав

Аймгийн Засаг дарга боловсролын салбарын удирдлагуудтай уулзаж цаг үеийн зарим асуудлын талаар санал солилцож, үүрэг чиглэл өгөв. Уулзалтад ЕБС-иудын захирал, СӨББ-ын эрхлэгч, сумдын засаг дарга, хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар тухайн байгууллагынхаа хүүхдийн элчийн хувьд олон хүүхэд суралцдаг өрхийн мэдээлэл гаргах, эргэх холбоог бэхжүүлэх, зөв төлөвшилтэй, мэдлэг боловсрол, хүн чанартай иргэн бэлтгэхийн төлөө манлайлж ажиллахыг уулзалтын эхэнд үүрэг болголоо.

Мөн аймгийн хэмжээнд ЕБС, СӨББ-д нийт 30 гаруй мянган хүүхэд сурдаг. Хүүхэдтэй холбоотой олон нийтэд хамааралтай шийдвэр гаргах тохиолдолд аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүнтэй зөвшилцөх, санал солилцож байх хэрэгтэй гэв.

Энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-иуд өөрсдөө цайны газраа хариуцаж, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд цайны газруудад шаардлагатай тоног төхөөрөмжийг судалгааг гаргаж яаралтай шийдвэрлэхийг ХОХБТХ-ийн дарга, ахлах мэргэжилтэнд үүрэг болголоо.

Хүүхдийн төлөө хийж буй ажил аливаа зүйлийн эхэнд байх хэрэгтэйг сануулж, сурч боловсрох нөхцөл, сурагчийн ширээ, сандал, орчны тохижилтод анхаарал хандуулж эрхлэгч, захирлууд хийсэн ажлынхаа тайланг мэдээлж байхаар болов.

Боловсролын салбарт ажиллаж буй багш нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ жижүүр, үйлчлэгч бусад ажилтнуудын нийгмийн асуудлыг судлах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нь удирдлагуудын анхаарч ажиллах хэсэг мөн гэв.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тухайд орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх олон ажил бий. Спорт заал, урлагийн танхим зэрэгт үнэлэлт, дүгнэлт хийж ойрын хугацаанд шийдвэрлэх дараалал гаргахаар болов.

Нэн түрүүнд ерөнхий боловсролын 18, 4 дүгээр сургуулийн спорт заалыг засварлаж, эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувцас солих өрөө бий болгох, дулааны улиралд хичээллэж болох зориулалтын талбай хийнэ гэдгийг уулзалтын үеэр аймгийн засаг дарга мэдэгдлээ.

Цаашид сургууль, цэцэрлэг орчмын авто замд хурд сааруулагч нэмж хийх, шинээр авто зогсоол шаардлагатай байгаа боловсролын байгууллагын судалгаа гаргах, тухайн орчмын хороолол дундах автозамыг ажлын цагаар нэг чиглэлийн урсгалтай болгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, багш нарын оролцоотой хангах хэрэгтэй гэв.

ЕБС-иудын сурагчийн сандал, ширээг ирэх жилүүдэд бүрэн сольж, багш нарыг зөөврийн компьютероор зуун хувь хангах болсныг уулзалтын төгсгөлд мэдэгдлээ.

Мөн сурагчийн ширээ, сандал зэргийг төрийн үйлчилгээнд ашиглахаас бусад үед ашиглахгүй, ялангуяа буяны ажил, хурим найр, баяр ёслолд хэрэглэхгүй байхыг боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 20 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 30 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 36 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 38 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 41 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 45 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 48 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 54 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 57 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 23 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 29 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 37 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 41 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 52 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 57 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 4 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 8 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top