x

Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Японы Олон Улсын хүний нөөцийн менежментийн нийгэмлэгийн захирал Икеда Хидэто тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2024.09.17/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Япон Улсын тусгай ур чадвартай ажилтан авах тогтолцооны шинэчлэлийн талаар санал солилцсон байна.

Япон улсаас Монгол Улсад техникийн ур чадварыг шилжүүлэх зорилгоор 2020 онд санамж бичиг байгуулан ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш зөвшөөрөгдсөн 10 салбарт 394 иргэн шаардлага хангаж, Япон Улсад тусгай ур чадвартай ажилтнаар илгээгдсэн байна. Мөн эрх авсан байгууллагуудаар дамжин 6900 хүн зуучлуулжээ.

Япон улс гадаад улс орноос ур чадвартай ажилтан авах тогтолцоогоо шинэчилж, сургах, мэргэшүүлэхэд анхаардаг болсон. Мөн нийгмийн баталгаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцөл, цалин хөлс, урамшуулалд ахиц гарсан талаар төлөөлөгчид танилцуулсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, “Гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашиг зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Япон Улсад ур чадвартай дадлагажигч илгээхээр яамнаас эрх авсан байгууллагуудын үйл ажиллагаанд ямар нэг хориг саад тавихгүй, Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг санамж бичиг, хууль журмын хүрээнд үргэлжлүүлнэ” гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 21 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 31 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 37 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 39 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 43 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 47 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 50 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 53 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 55 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 58 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 24 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 30 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 38 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 42 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 50 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 53 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 58 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 6 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 10 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 27 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top