x

Гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Энэ оны есдүгээр сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1262 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
 Хүйтний улирал эхлэхээр гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа ихсэж, гал түймрийн дуудлага нэмэгддэг.
 Мөн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдал, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаагүйн улмаас гал түймэрт өртөж, угаарын хорт хийнд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарч болзошгүй тул дараах зөвлөмжийн хүргэж байна. Үүнд:
 -Гэр хорооллын айл өрхүүд пийшин зуухны утаа мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, засвар үйлчилгээг тогтмол хийх,
 -Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж, хаалтыг бүрэн хаахгүй байх,
 -Орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа гарч буй эсэхийг шалгах,
 -Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж, яндангийн цонолт халалтаас хамгаалах,
 -Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настныг хараа хяналттай байлгаж, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна Уржигдар 10 цаг 32 мин Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна Уржигдар 10 цаг 25 мин Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 2025-07-10 Монгол-Японы харилцаа1990-1998 2025-07-10 Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 2025-07-10 УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025-07-10 Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 2025-07-10 Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 2025-07-10 Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 2025-07-10 Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025-07-10 Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 2025-07-10 Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2025-07-10 Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025-07-09 Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 2025-07-09 Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025-07-09 Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 2025-07-09 Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 2025-07-09 Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 2025-07-09 ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 2025-07-09 УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 2025-07-09
Top