x

Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ

Аймгийн хэмжээнд "Хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх" нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт шалгалтыг хийж байна.
Энэ хүрээнд Эрдэнэцогт, Баян-Овоо, Галуут, Жаргалант, Гурванбулаг, Баянбулаг сумын тарвага бүхий газруудад, Галуут, Хүрээмарал, Бөмбөгөр сумын шонхорын отог бүхий газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Ажлын хэсгийнхэн сумдын удирдлагуудад уулзан хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх талаар мэдэгдэж, хууль бусаар тарвага агнасан зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авч, Зооноз өвчин судлалын төвд устгал хийсэн байна.
Нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасаг, Баянхонгор сумын ЗДТГ-ын Мал эмнэлгийн тасаг, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зоонозын төвийн ажилтан, албан хаагчид эргүүлд гарч, байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчин гарах, халдвар гарсан тохиолдолд халдварыг зөөгдөн орохоос урьдчилан сэргийлж байгаа юм.
Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолын дагуу амьтныг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна. Тарвага агнасан тохиолдолд нэг бодгаль тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээ 410 мянган төгрөг ба түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлбөр ноогдуулна хэмээн заажээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 20 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 30 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 37 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 1 цаг 38 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 1 цаг 42 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 1 цаг 46 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 1 цаг 49 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 1 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 1 цаг 54 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 1 цаг 57 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 4 цаг 23 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 4 цаг 29 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 4 цаг 37 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 4 цаг 41 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 4 цаг 49 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 4 цаг 53 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 4 цаг 58 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 5 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 9 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 6 цаг 26 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top