x

"Чулуун хашлага бетоноос 2-3 дахин үнэтэй, 20-30 жилийн настай"

Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос өнөөдөр "Бродюрын мафи" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

-"Сүүлийн үед хашлаганы мафийнхан зүгээр явж байсан бидний талаар буруу зөрүү мэдээлэл гаргаж байгаа. Мөрөөрөө явж байгаад улстөрчдийн тоглоом болмооргүй байна. Жишээлбэл хашлаганы үнийг иргэдэд буруугаар ойлгуулдаг. Чулуун хашлагыг урдаас захиалж авчирдаг цөөн хэдэн компани бий. Өмнө нь хийсэн бетон хашлага шаардлага хангахгүй, богино настай байна.

Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урдуур 20 жил болж байгаа чулуун хашлагатай. Өнгөрсөн хугацаанд эдгээр чулуун хашлагын нэгийг ч солиогүй. Бетон хашлагаас 2-3 дахин үнэтэй чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн настай ажил болно.

Замын компаниуд зураг төсөлд орсон чулуун хашлагаа урдаас авчраад хийх гэхээр улстөрчдийн тоглоомд ороод байгаа нь харамсалтай. Замчид бол улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгийг баялаг болгодог салбарт ажилладаг хүмүүс. 

Чулуун хашлагын зөвхөн хилээр орж ирж буй үнэ дунджаар 34,000 төгрөг байдаг. Гэтэл нийгмийн сүлжээнд нэг нөхөр 12,000 төгрөгийн үнэтэй байна гэж бичсэн байсан. Хаана ийм үнэтэй байгааг нь лавлаж асуух хэрэгтэй.

Зургийг МРА агентлаг

Нэг хашлагын жингээс нь хамаараад ойролцоогоор 175 юань буюу 36,000 төгрөгөөр оруулж ирсэн гаалийн баримт нь бий. Манай улсад чулуу оруулж ирэхэд хууль хэрэгждэг. Энэ хуульд зааснаар чулуун хашлага оруулж ирэхэд гаалийн татвар нь 20 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь гээд нийт 30 хувийн татвар нэмэгддэг. Ингээд нэг хашлагад ойролцоогоор 29,900 төгрөгийн татвар төлдөг гэсэн үг.

Мөн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэр нэг машинд таван сая төгрөг байдаг. Авто машин тээврийн жинг 27 тонн гэж хязгаарладаг гэж тооцвол нэг хашлагын тээврийн зардал 25,000 төгрөг болдог. Зарим хүмүүс галт тэргээр зөөдөг гэж ярьдаг ч тэр нь бидэнд олдоггүй. Ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд авто машинаар тээвэрлэдэг. Ингээд зардал нэмэгдсээр нэг хашлагын үнэ 100,000 гаруй мянган төгрөг болдог.

Авто замыг дунджаар 10 жил болж байж шинэчлэх шаардлагатай байдаг. Нийслэлийн замын ихэнх нь даац нь хэтэрч, эвдрэлтэй байдаг. Энэ замуудыг шинэчлэхийн тулд хашлагаа заавал солих ёстой. Сүүлийн үед зам дээр элдэв бодис цацаад өмнө нь хийсэн бетонон хашлага хоёроос гурван жил болоод элэгдэж муудаж байна. Нэгэнт ингэж элэгдэж байгаа зүйлийг арчилж солихдоо чулуун хашлага хийвэл манай улсад хэрэгтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 57 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 7 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 13 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 15 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 19 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 23 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 31 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 34 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 0 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 6 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 18 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 30 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 35 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 42 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 46 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top