x

И.Маск: Ангараг руу дөрвөн жилийн дараа жолоодлогот нислэг хийнэ

SpaceX” компанид зохион бүтээсэн “Starship” сансрын хөлгийг хоёр жилийн дараа Ангараг гариг руу хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд тус гараг руу анхны жолоодлогот нислэгийг дөрвөн жилийн дараа хийнэ гэж Илон Маск мэдэгджээ.  

“Starship” хөлгийг Ангараг руу илгээснээр гараг дээр газардах технологийг боловсруулах ажээ. “Хэрэв амжилттай газардаж чадвал тус гараг руу дөрвөн жилийн дараа анхны жолоодлогот нислэгийг үйлдэнэ” гэж И.Маск Х сүлжээнд бичжээ. “Үүний дараа Ангараг руу хийх нислэгүүдийг геометрийн прогрессоор эрчимтэй үйлдэх болно. Бидний зорилго бол 20 жилийн дотор хот байгуулах явдал юм” гэж тэрбээр бичсэн байна.

И.Маскийн хэлснээр, ийм хотыг байгуулахын тулд Ангараг гаригт ачаа хүргэх зардлыг одоогийн нэг тонн тутамд 1 тэрбум ам.доллар байгаагаас 100 мянган ам.доллар хүртэл бууруулах шаардлагатай ажээ. “Тиймээс технологийн тухайд 10 000 дахин боловсронгуй байх ёстой. Энэ бол маш хэцүү, гэхдээ боломжгүй зүйл биш" гэж тэрбээр хэлээд “SpaceX” компани "дахин ашиглах боломжтой" анхны пуужингийн угсрааг бүтээж, түүнийгээ олон удаа ашиглах боломжтой болгосныг дурджээ. 

“Starship” бол гариг хоорондын нислэгт зориулагдсан сансрын хөлөг юм. Уг хөлөг нь урьд өмнө бүтээсэн сансрын хөлгүүдээс хамгийн том нь бөгөөд 150 тонн ачаа тээвэрлэх чадалтай. “Starship”-ийг Сар, Ангараг гараг руу хүн болон ачаа хүргэх зорилгоор зохион бүтээсэн бөгөөд тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард “SpaceX” компани гурав дахь удаагаа “Starship”-ийг туршсан юм. Туршилтын үеэр пуужин сансарт гарсан гэж тус компани мэдээлсэн боловч дэлхийн агаар мандалд буцаж орох үед “Starship”-ээс дохио ирэхээ больсон тул пуужингийн эхний угсраа газардаж чадаагүй гэж CNN суваг мэдээлж байв.

И.Маск хүнийг "олон гаргийн төрөл зүйл" болгон хувиргахыг мөрөөддөг гэж урьд нь мэдэгдэж байсан юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сард “Super Heavy” пуужингийн хурдасгуурыг турших нислэгийн бичлэгийг твиттерт нийтлэхдээ тэрбээр "Starship” нэг л өдөр биднийг Ангараг руу аваачна гэж бичиж байв. "Хэзээ аваачих вэ гэсэн нэгэн хэрэглэгчийн асуултад хариу өгөхдөө И.Маск дараагийн 5 жилд аваачиж магадгүй бөгөөд "хамгийн өндөр магадлалтай" нь дараагийн 10 жилд тохиолдох болно гэжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих” үндэсний хөтөлбөр эхэллээ саяхан Танзанид сонгуулийн дараах эсэргүүцлийн үеэр 800 орчим хүн амиа алджээ 2 мин Монголын дуучин Ж.Мишээл олон улсын “Silk Way Star” шоуны долоо дахь шатанд амжилт үзүүллээ 5 мин Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 мин Угаарын хийн аюулаас сэргийлж, яндан, зуухаа тогтмол шалгаарай 9 мин УИХ-ын гишүүдийн цалинг дундаж орлоготой уялдуулах санал дэвшүүлэв 10 мин Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багтана уу 1 цаг 20 мин Б.Солонгоо: Оюутолгой компанийн өр энэ онд 20 тэрбум ам.долларыг давахаар байна 1 цаг 44 мин Л.Алтангэрэл: Нийслэлд энэ онд 80 км гол шугам сүлжээг шинэчилсэн 2 цаг 25 мин Ж.Баярмаа гишүүн АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөлтэй хоёр улсын хамтын ажиллагааны талаар уулзав 2 цаг 26 мин Олимпын хошой аварга Э.Кипчоге “Дэлхийн аялал”-аа эхлүүлнэ 2 цаг 27 мин Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар нэмэхээр тооцжээ 3 цаг 21 мин Монгол Улс Лондонд болох аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд оролцоно 3 цаг 39 мин Нийслэлд гурван төрлийн түлшийг 397 цэгээр худалдаалж эхэллээ 3 цаг 40 мин Ёс зүйн хороо хүнлэг, эелдэг харилцааг төлөвшүүлэх аяныг эхлүүлэв 3 цаг 41 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний тархалт өндөр хэвээр байна 3 цаг 42 мин АНУ-ын их, дээд сургуульд 200 монгол оюутан суралцуулах талаар хэлэлцлээ 3 цаг 43 мин Монголын тамирчид буудлагын дэлхийн дэвжээнд цэц мэргэнээ сорино 3 цаг 45 мин Мальдив улсад 2006 оноос хойш төрсөн залуучуудыг тамхи татахыг хориглолоо 3 цаг 46 мин Нигер дэх хүчирхийллийг зогсоохын тулд АНУ агаарын цохилт өгч болзошгүй 3 цаг 48 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Туг болсон хүмүүс: Л.Түдэв Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр М.Тулгат: АН-ын дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газар маш хүн... Иосиф Бродскийг шүүсэн хурал (2) Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... ТАНИЛЦ: Боловсролын яамны ТОП зургаан тэрбумтан Ерөнхийлөгч Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хориг... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... АНУ-ын “Сүүлчийн өдөр”-ийн онгоц Филиппинд газардав УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд... МАН-ын удирдах зөвлөл маргааш хуралдана Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот...
Top