x

Рио Тинтогийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн олон улсын Ногоон паркийн стандарт хангалаа

Их Британийн Green Flag Award-ийн шинжээчид өчигдөр /2024.09.08/ Рио Тинто Монгол компанийн бүтээн байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллалаа.

Green Flag Award буюу нийтийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт, шаардлага тогтоож баталгаажуулах үйл ажиллагаа анх 1997 онд Их Британид эхэлж байв. Өдгөө Скандинавын орнуудад 24, Мексикт 10, Ойрх Дорнодод 56, Австралид 8, Шинэ Зеландад 30 гаруй цэцэрлэгт хүрээлэн энэхүү стандартыг хангаад байна.

Рио Тинто Монгол компани нь шинээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгээ олон улсын түвшинд нийцүүлэхээр онцгой анхаарч ажилласны үр дүнд энэхүү стандарт, шаардлагуудыг хангаж  Монгол Улсад төдийгүй төв Азидаа анх удаа Green Flag Award хүртэж чадлаа.

Энэхүү баярт үйл явдлын талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ олон нийтэд хүртээмжтэй, үргэлж цэвэр тохилог, өөрийгөө нөхөн сэргээдэг, нээлттэй, амьд орчин байгаасай гэж хүсэж, дэлхийн жишиг шалгууруудыг хангахаар  сэтгэл зүрхээ зориулан ажилласны үр дүн ийнхүү гарлаа. Олон улсын стандартад нийцүүлснээр  төрөлх хотдоо ногоон байгууламжийн шинэ жишиг тогтоож цаашид олон хүнд урам зориг өгнө гэж найдаж байна” гэсэн юм.

Green Flag Award-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан менежер Карл Маклийн “Энэхүү шалгуурыг хангахад хувь нэмрээ оруулсан хүн бүрд баяр хүргэе. Green Flag Award хүртэх нь тийм ч амар биш. Рио Тинто Монгол компани  олон улсын стандартыг хангахын тулд цэцэрлэгт хүрээлэнгээ бүтээх төсөл хэрэгжүүлэхдээ болон цаашид Улаанбаатар хотын иргэд цэцэрлэгт хүрээлэнгээ одоогийнх шигээ гоё сайхнаар авч үлдэх чиглэлд удирдлагын түвшинд маш их хичээл зүтгэл гаргасныг онцлон дурдмаар байна. Энэ чиглэлийн мэргэжилтний хувиар би карьерынхаа туршид олон цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж байлаа. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн нь шүүхэд хамгийн таатай, шилдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг байв”

Шинжээчид шинэ цэцэрлэгт хүрээлэнг дараах 8 ерөнхий шалгуураар үнэлж дүгнэснээр гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

  1. Хүртээмжтэй орц, гарц - Хаанаас ч орж болохоор, аюулгүй, тэмдэг тэмдэглэгээтэй, бүх хүнд тэгш хүртээмжтэй байх,
  2. Эрүүл, аюулгүй, тайван байдал - Чанарын өндөр шаардлага хангасан байгууламж, үйл ажиллагаатай, төхөөрөмжүүд нь хүний аюулгүй байдлыг хангасан байх, нохой муурын зориулалтын талбай бүхий, хог хаягдлаас ангид байх,
  3. Цэвэр цэмцгэр байдал, арчилгаа - Хог хаягдлын менежмент, ногоон цэцэрлэг, барилга байгууламж, төхөөрөмжийн арчилгаа,
  4. Хүрээлэн буй орчны менежмент - Хүрээлэн буй орчны нөлөөг удирдаж буй байдал, хаягдал бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй стратеги,
  5. Биологийн олон янз байдал, ландшафт, өвийн чиглэлээр авч буй арга хэмжээ - Байгалийн онцлог байдал, зэрлэг ургамал, амьтныг хэрхэн хамгаалж байгаа, ландшафтаа хэрхэн хадгалж байгаа, хуучны барилга, дурсгалаа хэрхэн хадгалж үлдсэн байдал,
  6. Олон нийтийн оролцоо - Менежмент, цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжилд олон нийтийн оролцоог хангаж буй байдал,
  7. Олон нийтийн харилцаа, маркетинг - Мэдээллийн сувгууд, боловсрол олгох, тайлбарлах чиглэлээр авч буй арга хэмжээ,
  8. Удирдлага, зохион байгуулалт - Менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж буй байдал

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар үсэг цуглуулж эхэллээ 57 мин Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно 1 цаг 7 мин Геологийн төв лабораторийн уулзварын авто замын урд хэсгийг наймдугаар сарын 16-н хүртэл хэсэгчлэн хаана 1 цаг 13 мин TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ 2 цаг 15 мин Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тооцоолжээ 2 цаг 18 мин Дэлхийн өвийн төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцов 2 цаг 22 мин Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна 2 цаг 26 мин Ирэх 10 хоногт халуун ус хязгаарлах бүс, хороолол 2 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан 2 цаг 31 мин Гамшгаас хамгаалах хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргана 2 цаг 34 мин Замын хөдөлгөөний зөрчлийг 102 аппликэйшнээр мэдээлээрэй 5 цаг 0 мин “Айраг фестиваль-2026”-г хойшлуулжээ 5 цаг 6 мин Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ 5 цаг 14 мин "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн дэд бүтцийн бэлтгэл ажил үргэлжилж байна 5 цаг 18 мин Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна 5 цаг 26 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 5 цаг 29 мин А.Дашпэлжээ: Уран бүтээлчид үндэснийхээ онцлогийг сайн мэдэрч бүтээлүүдээ хийх нь чухал байна 5 цаг 34 мин НҮБ-ын АНДЭЗНК-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав 5 цаг 41 мин Хятадад нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрүүд барина 5 цаг 45 мин Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана 7 цаг 3 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байн...
Top